Барби төгс байхаа болив

2016/02/01
Share |
Хүмүүс:
Барби төгс байхаа болив

Охидын хайртай хүүхэлдэй Барби төгс байхаа больж байна. Охид битгий хэл насанд хүрсэн эрэгтэй хүн ч сонирхмоор төгс бие галбиртай Барби сүүлийн жилүүдэд маш их шүүмжлэлд өртөх болсон билээ. Барбигаар тоглож өссөн охид шилжилтийн насанд хүрэхээрээ хайртай хүүхэлдэй шигээ “төгс” галбиртай болохыг мөрөөдөж, өөрийгөө голох үзэгдэл ажиглагдах болсноос тэр. Тэгвэл Барби цаашид төгс байхаа больж байна.

АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Барби хүүхэлдэйгээ янз бүрийн галбир, үс болон нүд, арьсны өнгөтэй үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ жил үйлдвэрлэгдэх Барби 30 янзын үсний өнгө, 24 загварын үс, 22 өөр нүдний өнгө, 14 янзын нүүрний хэлбэр, долоон өөр арьсны өнгөтэй үйлдвэрлэгдэн худалдаанд гарах гэнэ. Өнгөрсөн жил тус компани 23 төрлийн шинэ Барби худалдаанд гаргасан нь ази, африк хүмүүсийн хэв шинжийг тусгажээ. Хэдийгээр Барби төгс байхаа больсон ч охидын хайртай тоглоом хэвээр үлдэх нь тодорхой.

“Mattel” компани Барбиг анх 1959 оны гуравдугаар сард худалдаанд гаргаж байжээ. Хүүхэлдэйг зохион бүтээсэн Рүт Хандлерийн охин Барбарагийн нэрнээс санаа аван Барби хэмээн нэрлэжээ. Барби 2009 онд 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж байв. Өдгөө Барби нэгэн хэв загвартай бус олон төрлөөр үйлдвэрлэгдэж, дуулж бүжиглэдэг болсон байна. Барби хүүхэлдэйн дагалдах тоглоомон эдлэл ч асар олон болсон билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить Гаштет Саянск Купить закладкР¸ шишки в Галиче Shiraoka??Hashish Burglengenfeld Kaufen Sie Ecstasy Лсд как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ Купить закладкР¸ россыпь в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Купить россыпь в БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ buy mephedrine in Greater Sudbury купить Пекс Брянск Аркалык купить Героин Nagai????? купить Говно Невель Бошки трава ЗакладкР¸ реагент в ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ ÐºÐµ Sandnes kjope LSD Kirchhain Kaufen Mephedrin Pardubice Koupit extazi ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Усть-или
IP:93.179.90.46  2018-06-07 22:54:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.