“Хуурамч орос архи, хятад оймсыг бэлгэнд бүү өгөөрэй”

2016/02/02
Share |
Хүмүүс:
“Хуурамч орос архи, хятад оймсыг бэлгэнд бүү өгөөрэй”

“FlashSiberia” мэдээллийн агентлагийн уламжилснаар ОХУ-ын Красноярск хотод 2016 оны нэгдүгээр сард хуурамч архины улмаас 11 хүн хордож, нас барсан таагүй мэдээ өнгөрсөн долоо хоногт цацагдав. Орон нутгийн мөрдөх байцаах хэлтсийн төлөөлөгч Лариса Нейландын ярьснаар хуурамч согтууруулах ундаа худалдаалсан 6 хүнийг баривчлан саатуулаад байгаа аж.

2015 оны арваннэгдүгээр Красноярскт чанаргүй, хуурамч согтууруулах бүтээгдэхүүний улмаас 18 хүн хордож нас барсан юм. Гэмт хэрэгтнүүд гадаад, дотоодын архи, виски, дарсыг хуурамчаар үйлдвэрлэн борлуулсан. Эдгээрт агуулагдсан метилийн спиртийн хэмжээ 60 хувиас давсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний амийг авч одох хангалттай үзүүлэлт юм.

“Москва” агентлагийн уламжилснаар хойд хөршийн нийслэлд гэхэд 2015 онд чанаргүй, хуурамч согтууруулах ундаанд 768 хүн хордож нас барж, 800 гаруй хүн хордлогын улмаас эмнэлэгт хэвтжээ. Хордож эмнэлэгт хэвтсэн иргэдийн 158 нь насанд хүрээгүй хүн байгаа аж. Цагдаа нар 500 мянга орчим шил чанаргүй, хуурамч архи хураан авсан байна. Гэмт этгээдүүд хууль бус бүтээгдэхүүнээ ОХУ-ын баруун хязгаараас зүүн хязгаар руу тээвэрлэж байгаад баригдсан тохиолдол олон бүртгэгджээ. Москвагийн худалдаа үйлчилгээний хэлтсийн төлөөлөгчид Алексей Немерюка иргэдийг хувь хүнээс бус албан ёсны зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авалт хийхийг онцгойлон сануулсан байна.

Тиймээс манай улсад энэ төрлийн хуурамч, чанаргүй бүтээгдэхүүн орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Монгол Улс ОХУ-тай 2015 оны нэгдүгээр сараас харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэдийн дунд худалдаа арилжаа нэмэгдэж, холбогдох албаныхан хуурамч, чанаргүй архи согтууруулах ундаа орж ирж болзошгүйг анхааруулж байна.

Мөн сар шинээр монголчууд бид Эрээний хэдхэн мо-гийн үнэтэй, өнгө үзэмж, чанаргүй оймсыг бие биедээ бэлэг болгон өгдөг. Хатуухан хэлэхэд бэлгийн оймс гар дамжсаар бидэнд буцаад ирдэг. Тэгвэл манай дотоодын үйлдвэрлэгчид сар шинийн баяраар оймс, сүрчиг гэх мэт гадаадын чанаргүй барааг бие биедээ бэлэглэхээс татгалзаж, үндэсний үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг сонгохыг иргэдэд уриалж байгаа билээ.

Иргэн та эрүүл мэнд, эх орноо бодсон ч хятад оймс, орос архийг сар шинийн баярын сонголтоосоо хасах нь цаг үеэ олсон шийдвэр байх болов уу.

 

МХЕГ-ын ОНХ мэргэжилтэн Т.Балжинням:- Иргэд өөрсдөө ОХУ руу зорчихдоо хамаатан садандаа өгөхөөр хувийн хэрэгцээний зорилгоор нэг, хоёр шил архи авч орж ирдэг. Энэ нь мэргэжлийн хяналтын байгууллагаар төдийлөн шалгагдаад байдаггүй. Учир нь гаалийн тухай холбогдох журмаараа татвараас чөлөөлөгддөг. Мөн хувийн хэрэгцээнд гэдэг болохоор хил дээр саатуулах эрхзүйн үндэслэл байдаггүй.

 

 

ШӨХТГ-ын байцаагч Д.Гантөмөр: -Архи согтууруулах ундаа бол хүн хордуулах хорт чанар нь өндөр байдаг учраас ийм төрлийн бараа бүтээгдэхүүнд маш анхааралтай хандах, баталгаатай, гаалийн бүрдүүлэлт бүрдсэн акци бүхий экспортын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зөв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить закладкР¸ метадон в КольчугР¸Ð½Ðµ Сунжа купить HQ Гашиш Москва Силино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ (миф) НоводвиР½ÑÐº купить КристалР»Ñ‹ мёда Москва ЯкиманкР° купить МефедроР½ [мелкие камни/му
IP:185.89.100.172  2018-09-18 12:13:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.