ГОВИЙН ТҮГЖИЛ АХИН ГАЙ ТАРИХААР ЗЭХЭЖ СУУНА

2016/02/02
Share |
Хүмүүс:
ГОВИЙН ТҮГЖИЛ АХИН  ГАЙ ТАРИХААР ЗЭХЭЖ СУУНА

МЗХ, Хулгайчгүй Монгол хөдөлгөөнөөс Улсын Их Хуралд хэрхэвч сонгож болохгүй улс төрчдийн жагсаалтадэн тэргүүнд дурдсан “Говийн түгжил” хэмээх Ж.Батсуурь МАН-ынхаа дээд, дунд, доод түвшинд хаанаас нь ч дэмжлэггүй болж ахин нэр дэвших найдлага тасарч буйд хорсон "сумаа" тавьж эхэллээ. Үхэхдээ үхэр буугаа ... гэгчийн үлгэрээр орж буй энэ этгээд уг нь намынхаа гишүүд, дэмжигчид, тойргийн сонгогчдын өмнө амласан, хэлсэн зүйлсээ биелүүлж, амин хувиа хичээлгүй ажиллаж ирсэн бол нутгийн олон хэдэн ч удаа сонгосон татгалзахгүй байсан биз.

Өөрөөсөө болж өндрөөс унаж байгаагаа үл ухамсарлан бурууг бусдаас хайх Ж.Батсуурь "би биш бол хэн ч МАН-аас сонгогдохгүй" гэсэн хатуу занал зүхэлд автан байна. Цаг үргэлж намынхнаа "түгжилддэг" түүний ээлжит бай нь энэ удаад Дорнын говийн гэж нутагтаа алдаршсан Б.Дэлгэрсайхан болжээ.

 

Шинэ оны өмнөхөн Б.Дэлгэрсайхан МАН-ын Алтан сарнай оны шилдгийг тодруулах наадмаас бизнесийн салбарын шилдгээр шалгарсан нь Ж.Батсуурийн зэвүү, зүхэл хоёрыг зэрэг хөдлөгөсөн бололтой. Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн махны үйлдвэр, хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” хэмээх нутаг усандаа төдийгүй улс даяарт алдартай компани болгон хөгжүүлсэн юм. Энэ компани аймгийнхаа төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байсан үе ч байдаг аж. Хамгийн хачирхалтай нь  Б.Дэлгэрсайхан Ж.Батсуурийг УИХ-д нэр дэвших бүрт нь харамгүй сэтгэлээр туслаж, дэмжиж байсан байдаг. Гэтэл Говийн Түгжил гэх нэрийг сонгогч олноос хүртээд байгаа Ж.Батсуурь хар хорын сэтгэлдээ түлэгдэн Б.Дэлгэрсайханыг муучлан гутаах, нэрийг нь сэвтүүлэх гэхдээ аргаан барж байна.

 

Саяхнаас Ж.Батсуурийн тараасан мөнгөөр хөлсний сэтгүүлчид хувийн амьдрал руу нь өнгийн ховын мэдээ бичих уралдаан өрнөсөн гэнэ. Эхнээсээ хэвлэлээр тарж эхлэсэн бөгөөд тэдгээрт муучлах гээд ядчихсан зүйлс байхаас бус бодитой, баримттай нэг зүйл алга байгаа аж.

 

Ж.Батсуурь нь УИХ-ын гишүүний нэр сүрээр далайлган аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг дууданэлдвийг байцаан дарамтласан байна. Учрыг лавлавал, Б.Дэлгэрсайханы зүгээс Нутгийн зөвлөлөөрөө дамжуулан аймгийнхаа иргэдийн эрүүл мэндэд бодит тус хүргэх зорилгоор Нэгдсэн эмнэлэгтээ бэлэглэсэн оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмжүүдийн талаар "ноцтой" зүйл олж мэдэхийг ихэд хичээсэн аж. Ямар нэг зүйл олж мэдээгүй ч мэдсэн царайлан Б.Дэлгэрсайханд"яасныг чинь мэдэж байгаа шүү, надтай аятайхан яриарай" гэх зэргээр сүрдүүлсэн, битүү утгатай зүйл ярин, их хэмжээний мөнгө нэхээд амжсан байх юм.

 

Говийн Түгжилийн захиалгаар Б.Дэлгэрсайханыг муучлах гээд ядаж байгаа мэдээллүүдийг харвал "Сонгууль дөхөхөөр л гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн хуурамч диплом гаргаж ирээд үзүүлж харуулаад явах вий", "төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг", "аймгийн намын үүрийнхнийг аль хэдийнэ цалинжуулаад эхэлсэн" гэх мэтхэн ажээ. Б.Дэлгэрсайханы хувьд Ж.Батсуурийн үеэс эрс доройтсон намынхаа дотоод ажлыг өөд нь татаж, гишүүдээ бодитоор дэмжих болсон нь үнэн бөгөөд төмөр хайлуулах үйлдвэр барих талаар хэнээс ч дутуугүй бодож төлөвлөж явдгаа аймгийнхаа иргэд, намын гишүүддээ аль хэдийнээ дуулгачихсан яваа юм.2008 онд Ж.Батсуурийн шууд оролцоотойгоор орон нутгийн сонгуульд МАН ялагдаад өнөөдрийг хүртэл 8 жил намын журмын нөхөд нь гундуухан явж байсныг Б.Дэлгэрсайхан сэрээсэн билээ.

 

Нутаг, нам нэгт Б.Дэлгэрсайханыг амаа олохгүй муулж яваа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өөрөө ариухан хүн үү гэдгийг нягтлабал наад зах нь МАН - ын УИХ дахь гишүүдээс ганцаараа Чингис бондоос зээл авсан хүн болох нь тодров. Ардчилсан намынханд тал засч байж авсан зээлээ аймгийнхаа ард иргэдийнхээ төлөө зарцуулав уу гэтэл үгүй.Ах дүү, хамаатан садандаа өгсөн байх агаад Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж, Чингис бондтой холбоотой шалгалтынявцад, ах дүүгийнхээ  компаний зээлийг шалгалтанд оруулалгүй тойрч өнгөрөөсөн байна.

 

За тэгээд, нутгийн олны баттай мэдэх баримтуудыг дурдах юм бол 2000-2008 онуудад Дорноговь аймгийн Засаг даргын ажлыг хашиж байхдаа БНХАУ-ын ӨМӨЗО Бугат хотын удирдлагуудаас Ноён Хутагт Данзанравжаагийн хөшөө босгох нэрээр мөнгөн тусламж авсан хирнээтөсвөөс илүү гарсан мөнгөөр нь Цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Хятадаас худалдаж авсан байдаг. Энэ үйлдвэрийг бас л нутагтаа босгосонгүй. Одоо дүү нар нь хариуцан Налайхадажиллуулж буй.

 

2008 онд Ж.Батсуурь УИХ - д нэр дэвших зардлаа олохын тулд МАН-ын өмч байсан зочид буудлыг дуудлага худалдаагаар зарж орхижээ. Сайншанд хотод буй Шанд Плаза зочид буудал иймэрхүү маягаар Говийн Түгжилийн хүйтэн гараар орсон хөрөнгөөр боссон түүхтэй.

 

Ж.Батсуурь бол говийн хүнд баймгүй жудаггүй, ичгүүргүй, савсаг зантай нэгэн бөгөөд овлигогүй, дүн нуруугүй араншингаас нь болж олон хүн хохирчээ. Хэвлэлээр ил болсноос нь дурдахад:Ж.Батсуурь аав Б.Жамъяансүрэнгийн нэрэмжит уралдааныг Улаанбадрах суманд зохиох үеэр түүний дүү Ж.Баттулгын морийг унаж явсан жаалхүү А.Эрдэнэхүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тавдугаар ангийн сурагч хүү ухаан орохгүй байсаар тав хоногийн дараа нас барсан бөгөөдморин уралдааныг Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн явуулсан нь тогтоогджээ. Талийгаач А.Эрдэнэхүү морь унах хамгаалалтын хувцас, дуулга нэхсэн ч Ж.Батсуурь "хаанаас тйим юм олдгийн" гээд халгаахгүй байсаар толгой нүцгэн уралдуулсан байна.  

 

Үүнээс гадна тэр бас нэгэн хүүхдийн аминд хүрсэн талаар иргэд, ярьж сануулдаг. Аймгийн Засаг дарга байхдаа Шивээ овооорчимд согтуугаар албаны машинаа жолоодож яваад ноцтой авто осол хийж, ард сууж явсанхүүхэд газар дээрээ нас барсан нь түүний төрсөн хүүбайсан гэх мэдээллийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд ярьдаг ба Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны хуралдээрЖ.Батсуурийг нэгэн гишүүн гэмт хэрэг нуун дарагдуулсанхэмээн зарласан нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлджээ.

 

Авто ослын бурууг Ж.Батсуурь жолоочдоо үрүүлэн, гүтгэж шоронд суулгасан гэх агаад жолооч нь түүнийг өөрөөс нь жолоо булааж авсан, гүтгэсэн гэдэг гомдлыг гаргаж, хэргийг ахин хэлэлцүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

 

Ж.Батсуурь гэр бүлээс гадуурх замбараагүй харилцаагаар цөөнгүй айл гэрийг үймүүлж байсан агаад хамгийн сүүлд цацагдсан мэдээллээр “Төлчид малчдын сүлд дуучин” гэх П.Жимсээ бүсгүйг эвгүй байдалд оруулан нэр хүндийг нь унагаж, сүйт залуутай нь эвдрэлцэхэд хүргэж байжээ. Дорноговийн иргэдээс түүнд хандан "Бадиа-д Богда-Ар хороололд 2 өрөө байр яах гэж, ямар орлогоороо авч өгсөн бэ?, Б,А,Х гэсэн гурван эмэгтэйн нэрийг санаж байн уу?зэрэг хачирхалтай асуулт тавьсан нь гэр бүлээс гадуурх харилцаатай нь холбоотой байж мэдэх юм. 

Цэвэр агаар сангийн захирал Н.Хү­рэлсүх нарын 11 хүн 2012 онд сургалт зохион бай­гуулах нэрээр "Хор­чихуйн булаг" компанийн дансаар 116 сая, "Орхон сайхан булаг" ХХК-ийн дансаар 21 сая төгрөгийг  ажлын хөлс нэрээр, мөн  "Тара" ХХК-ийн дан­саар 1.5 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэ­рээр, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ" ХХК-ийн дансаар шилжүүлж зориулалт бу­саар зарцуулсныгхянаж, зогсоож байх үүргээ биелүүлээгүй МХЕГ-ын байцаагч Д.Гэ­рэл Б.Алтантуяа нарыг албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн нэг жилийн хорих ял оноож тэнссэнийг монголчууд санаж байгаа байх. Д.Гэрэл бол Ж.Батсуурийн эхнэр. Тэд "гэр бүлээрээ гэмт хэрэгт шалгагдаж байгаа хос" гэдэг шившигтэй номинацийг УИХ-ын гишүүдийн дунд анхлан нэвтрүүлсэн гэх мэтээр тоочоод тоочоод барахгүй олон нүгэлт үйлийн эзэн нь чухам Говийн Түгжил хэмээх Ж.Батсуурь билээ.

Тэрээр өөрөө нэр дэвших боломжгүй болсноо мэдмэгц МАХН- руу урвах, Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдах зэрэг олон бусармаг үйлдлийг эхлүүлээд байгаа аж. Дорноговьчууд, аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид Ж.Батсуурийг увайгүй үйлдлээ зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандан урд өмнөх бүх сэжигтэй үйлдлүүдийг нэг бүрчлэн шалгуулахаар хандах болно гэдгээ эрс илэрхийлэх боллоо. Санаа муут яван хатна гэдэг болох вий.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Дурь Юрюзань ЗакладкР¸ метадон в Нижнем НовгороР´Ðµ НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐº купить Amphetamine Методон в Урене ЗакладкР¸ бошки в Алзамае Москва КрасносРµÐ»ÑŒÑÐºÐ¸Ð¹ купить LSD 220 мг Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва Бутово Южное ВыделенР¸Ðµ атропинР° Москва Ð“Ð°Ð³Ð°Ñ€Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Москва Ð¢ÐµÐºÑÑ‚Ð¸Ð»Ñ ŒÑ‰Ð¸ÐºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Альфа Москва Сокол купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ METHADONE Инсбрук купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) Москва Ð“Ð¾Ð»Ð¾Ð²Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ð¹ купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Бест 174 Москва ЗАО купить VHQ Cocaine 98% Colombia Москва НовогирРµÐµÐ²Ð¾ купить Mephedrone (4mmc, мяу) Москва ÐŸÑ€ÐµÑÐ½ÐµÐ½Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills Москва Зюзино купить HQ Гашиш Скачать алексей Ð±Ð»Ð°Ð¶ÐµÐ½Ð½Ñ ‹Ð¹ азбука домашнеР³Ð¾ террориР·Ð¼Ð° Москва БабушкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки White Widow Москва Бутово Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME Москва ВойковсРºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Hillary Clinton Kush] Москва ЦАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон, чистота 99% Москва НижегорР¾Ð´ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ бошки Купить Гашиш в Гатчина ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в ПустошкРµ Москва ЧертаноР²Ð¾ Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cтимулят
IP:141.101.132.216  2018-09-03 22:03:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.