Эмнэлэгт хүүгээ сахиж буй Төрийн соёрхолт Д.Болдын ээлжит зөвлөгөө

2016/02/02
Share |
Хүмүүс:
Эмнэлэгт хүүгээ сахиж буй Төрийн соёрхолт Д.Болдын ээлжит зөвлөгөө

Гэр бүлийн нандин харилцааны талаархи эерэг зөвлөгөөнүүдээр цахим ертөнцөд хүндлэл хүлээх дөхөөд байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өдгөө эмнэлэгт хүүгээ сахиж сууна. Ханиад нь хүндэрч, эмнэлэг бараадахаас өөр аргагүй болсон бяцхан хүүгээ эхнэртэйгээ ээлжлэн асарч сувилсан тэрбээр уран бүтээлийн ажил, булчин шөрмөсөө чангаруулах бэлтгэл дасгалаа ч түр орхиод байгаа аж.

Бусад аав ээжүүдийн нэгэн адилаар эмнэлгийн дүрэм журмыг ягштал мөрдөж, дэггүй хүүгээ сайтар асарч буй мань эр саяхан “Ханиад томууны эсрэг хамтдаа. Ээлж солигдоод аавын жижүүрийн ээлж эхэллээ. 7 хоногт заавал нэг өдөр хүүхдүүдээ хотоос зайдуу утаагүй эрүүл агаарт гаргаж байх зайлшгүй хэрэгтэй юм байна шүү, аав ээжүүдээ” хэмээн ихэд анхааруулан зөвлөжээ.

Дуучин залуугийн эл зөвлөгөөг сонссон найз нөхөд, сонсогч фэнүүд нь ч гэсэн бяцхан ханхүүгээ хурдан эдгээж эмнэлгээс гарахыг хүсэн ерөөжээ. Халамжтай хань, сайн аавын үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлдэг дуучин залуугийн зөвлөгөө олон хүнд хүрэх биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.