“Мотив”-ын Жижгээ 20 сая төгрөг завшиж, хамтлагаа тараажээ

2016/02/04
Share |
Хүмүүс:
“Мотив”-ын Жижгээ 20 сая төгрөг завшиж, хамтлагаа тараажээ

“Бидний хүүхдүүд уран бүтээлийн минь залгамж халаа болно” тун ч итгэлтэйхэн ярьдаг байсан “Мотив” хамтлагийнхан албан ёсоор тарсан нь батлагдлаа. Уран бүтээлийн ид оргил үедээ яваа авьяаслаг залуус цаашдаа хамтарч ажиллаж чадахгүйд хүрсэн ганцхан шалтгаан нь 20 сая төгрөг аж.

Учир нь, хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ хурим найр, шоу тоглолтоос олсон ажлын хөлс болох уг мөнгийг хувьдаа завшиж нэлээдгүй хугацаанд сураг “тасарсан” нь ийн муудалцахад хүргэжээ. Мэдээж хэрэг, зөвхөн хамтлагийнхаа уран бүтээлд анхаарал тавьж түүгээрээ ахуй амьдралаа залгуулдаг байсан “Мотив”-чууд ахлагчийнхаа энэ бусармаг үйлдлийг дуугүй өнгөрөөнө гэдэг юу л бол...

Тиймдээ ч ажлын хөлсөө авахын сацуу дараагийн уран бүтээлд нэмэрлэх зорилгоор цуглуулдаг мөнгөнөөс нь дур мэдэн завшиж, ичсэн нүүрэндээ хамтлагаа тараахад хүрч буй Жижгээд бүх бурууг тохсон гэнэ. Хамтлагийн ахлагч энэ талаар ихэд нууцалсан ч бусад гишүүдийн хувьд уг мэдээллийг төдийлөн нууж хаагаад байхыг хүсэхгүй байгаа бололтой. Ийнхүү рок попын шилдэг хамтлагуудын нэг болох “Мотив”-чууд өмнө нь давтагдаж байсан түүхээр замнаж, “Дижитал” хамтлаг шиг тарж бутарлаа.

эх сурвалж: photonews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.