Өвөрмонгол “Чингис” Б.Баасанжавт Төрийн соёрхол олгохоор болжээ

2016/02/12
Share |
Хүмүүс:
Өвөрмонгол “Чингис” Б.Баасанжавт Төрийн соёрхол олгохоор болжээ

“Чингис хаан” киногоороо монголчуудын төдийгүй олон орны үзэгчдийн талархлыг хүлээсэн хүн бол Өвөрмонголын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав юм. Тэрбээр түүхт их хааны дүрийг тун чадварлаг бүтээж, хэн хүнээс илүү үзэгч олны сэтгэлд зүрхэнд хүргэж чадсан гэгддэг нь үнэн. Өдгөө 50 насыг зооглож яваа алдарт жүжигчин маань хэдэн жилийн өмнө Өвөрмонгол болон Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Аравт” кинонд тоглосон билээ.

Энэ ч утгаараа, тус киноны нээлтэд оролцохоор манай улсад ирснээр барахгүй “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаагаад буцсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүниГ Монгол, Хятадын найрамдлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж соёл урлаг болон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэн “Алтан гадас” одон гардуулсан юм. Тэгвэл урлагийн тайзнаа хөл тавьснаас хойш дөрвөн их хааны дүр бүтээсэн гэгддэг жүжигчин Б.Баасанжавт тун удахгүй Төрийн соёрхол цол олгохоор болсон тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

“Японтой нийлж Хубилай хааны дүрд тоглосон. Дундад улсын кино группын Чингис хаанд тоглосон. Мөн Өгөдэй, Мөнх хааны дүрийг бүтээгээд байна. Дээр нь Чингис хааны аав Есүхэй баатрын дүрд тоглосон” хэмээн уран бүтээлийнхээ арвин түүхээр гайхуулан буй эрхэм жүжигчинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү Төрийн соёрхол олгохоор зарлиг буулгасан гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Genesis How do you do? http://xtube.in.net/ x-tube“It went at it [the board] a couple times, like three or four, and it totally submerged it a couple of times,” Flanner told ABC affiliate KITV. “Very thankful that it was the board and not me.”
IP:184.74.74.70  2019-06-22 12:44:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.