Италичууд Гэгээн Валентины өдрийг ”Хаврын баяр” хэмээн тэмдэглэдэг

2016/02/15
Share |
Хүмүүс:
Италичууд Гэгээн Валентины өдрийг ”Хаврын баяр” хэмээн тэмдэглэдэг

Валентины баярыг дэлхийн ихэнх улс оронд өргөн тэмдэглэдэг аж.

 

Тэгвэл эл өдрийг хэрхэн бусад орны залуус хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай сонирхуулъя.

 

 

Францад олон нийтийн газар үнсэлцэх хосуудыг хэн ч хорьдоггүй

 

Францчууд энэ өдрийг өөрсдийн баяруудын тоонд оруулж ихэд өргөн тэмдэглэдэг. Хосууд хайраа захиагаар илчлэн болзоонд урьж, тэр өдрийг бvхэлд нь хайртдаа зориулдаг байна. Ичиж зоволгүйгээр олон нийтийн газар үнсэлцэх хосуудыг хэн ч хорьдоггүй. Харин ч тэдний ая тухтай байдлыг бодолцож шөнийн гэрэлтүүлгээ нэмэгдvvлдэг гэнэ шvv. Мөн шоколадаар янз бүрийн хэлбэртэй амттан хийж дурлалт хvндээ бэлэглэдэг уламжлалтай ажээ.

 

Италид хосууд Валентины өдрөөр сүй тавьдаг

 

Италичууд Гэгээн Валентины өдрийг "Хаврын баяр" хэмээн тэмдэглэдэг. Урь унаж залуу хүмүүс ой модтой газар цугларан, байгалийн сайханд хөгжим сонсож, шvлэг уншицгаадаг гэнэ. Мөн үерхэж байсан хосууд Валентины өдрөөр сүй тавьцгаадаг байна.

 

Канадад энэ баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, үдэшлэг зохиодог

Уг баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, үдэшлэг зохиодог байна. Мөн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиудад үдэшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ үеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.

 

Англи хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн бэлэглэдэг

 

Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг байна. Хүүхдүүдээр дуу дуулуулж, хариуд нь чихэр өгдөг ажээ. Англид валентины баярт зориулан бичсэн олон шүлэг, дуу байдаг аж. Мөн хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, цэцэг, шокалад зэргийг өгдөг юм байна.

 

Япон эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг

Энэ баярыг өвөрмөц тэмдэглэдэг орон юм. Хоёрдугаар сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин гуравдугаар сарын 14-нд White Day /Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Хайртай хvндээ зориулж зүрхэн хэлбэртэй шокалад хийж бэлэглэх нь том бэлэгт тооцогддог. Японд Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад бэлэглэдэг заншилтай. Мөн бүсгvйчүүд өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хүзүүнд зvvж өгдөг нь "Би чамд хайртай " гэх утгыг агуулдаг ажээ. Энэ баярыг сүүлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа ажээ.

 

99 ширхэг сарнай бэлэглэж "Үүрд хамт байгаач" гэсэн сэтгэлээ илэрхийлдэг



Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг. Тайванийн ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь "Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь "Чи надад таалагддаг" гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь "Үүрд хамт байгаач" гэсэн утгыг илэрхийлдэг. Тиймээс ч энэ өдөр сарнай цэцгийн эрэлт маш их нэмэгддэг ажээ.

Германд гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггүй хосууд байдаггүй

 

Германд Гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгvй хосууд бие биедээ цэцэг бэлэглэдэг. Үүнээс гадна зvрхэн хэлбэртэй эд зvйлс мөн хайраа илчилсэн зурвас, захиа, шvлэг бичиж өгдөг. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггvй хосууд германд байдаггvй байна.

 

Америкад хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг

 

Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн үдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Мөн зүрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж өгч бэлэглэж болдог байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр

 

Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр. Солонгосчууд Гэгээн Валентины өдрийг хоёр болон гуравдугаар сарын 14-нд тус тус тэмдэглэдэг. Тэдний гол бэлэг нь чихэр. Тэд энэ өдрийг “Гэгээн өдөр" гэж нэрлэдэг. Мөн дөрөвдүгээр сарын 14-нийг хар буюу бүрхэг өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ үеэр хар өнгийн хувцас өмсөн бөөнөөрөө цугларч хамтдаа гоймон идэцгээдэг байна.

 


Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчүүд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг

Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчүүд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мөн нандин хайрын үгс багтаж байдаг нь тодорхой юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.