Толгойгоо түрээслэдэг америк эр

2016/02/15
Share |
Хүмүүс:
Толгойгоо түрээслэдэг америк эр

АНУ-ын оршин суугч Жейми Китон өөрийн толгойд шилэн болон хуванцар сав, шар айрагны лааз, гар утас, асаагуур гээд бусад элдэв зүйл наалдуулж чаддаг гэнэ.

Энэ нь юунаас үүдэлтэйг эмч нар тогтоож чадахгүй байгаа бөгөөд харин мань эрөөрийн гайхалтай авъяасаар бахархадаг байна.Түүгээр ч барахгүй, энэ чадвар нь түүнд чамгүй мөнгө олох боломж олгожээ.

Иллинойс муж улсын Эвергрин Парк тосгоны оршин суугч 40 настай мань эр өөрийнхөө ийм чадварыг бүр хорин жилийн өмнө мэдсэн байна. Залуугаасаа тэр толгойныхоо үсийг хусуулдаг болжээ. 1993 оны зун тэр найз нарынхаа хамт бейсболын тэмцээн үзэхээр явсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд маш халуун байсан учир, Китон мөстэй ус худалдаж авчээ.Сэрүүцэх гэхдээ тэр эхлээд савтай усыг толгойдоо хүргэж, нэг мэдэхэд тэмцээнд хорхойтсон тэр савнаас гараа салгасан байж. Гэнэт түүний нөхөд болон ойр хавьд нь сууж байсан хөгжөөн дэмжигчид инээлдэж эхлэжээ.Хүмүүс яагаад ингэж хөгжилдөж байгаагийн учрыг хүү эс олж, харин дараа нь савтай ус толгойд нь үнэхээр наалдчихсан байсныг мэдсэн байна.

Гайхширч мэгдсэн Жейми гэртээ харьж ирээд,бусад зүйлээр туршилт хийхээр шийдэж, харин тэрэд зүйлс нь түүний толгойд салахааргүй шахуу наалдаж байжээ.

Ийм чадвараараа ашиг олж болохыг тэр бараг хорин жилийн дараа ойлгосонбайна. Тэгээд ч Китон Америкт жинхэнэ нэр цуутай хүн болжээ.Тэр өөрийн үзүүлбэрийг үзүүлж, дараа нь телевизийн нэвтрүүлэгт оролцож,дэлхийд нэртэй одуутай уулзах болжээ. Гарын дорхи ямар ч цавуу энэ тэрийг хэрэглэлгүйгээр хамгийн олон төмөр лаазыг (бүр зургаан ширхэг) толгойдоо наалдуулж чаддаг хүний хувиар тэр удахгүй Гиннессийн номонд бичигдэхгэж байгаа аж.

Өнөөдөр Жейми реклам бүхий эд зүйлсийг толгойдоо наагаад, янз бүрийн арга хэмжээнд зочиноор оролцон, мөнгө олдог байна. Ер нь Жейми зар сурталчилгаа хийгчдэд нэг ёсондоо толгойгоо түрээслүүлэн, ажлын өдрүүдэд нэг мянга хүртэл, амралтын юмуу баярын өдрүүдэддөрвөн мянга хүртэл доллар олж чаддаг аж.

Эмч нар Китонд нэг бус удаа шинжилгээ хийжээ.Түүнийг наалдамхай арьстай байх гэж эхлээд эмч нар үзэж байсан ч,Жеймигийн толгойн хуйх, түүнчилэн арьсны тослог, хөлсний найрлага зүв зүгээрбайсан байна. Тийнхүү түүний толгой ямар ч эд зүйлийн хувьд жинхэнэ соронзон болдог гэсэн бодол яалт ч үгүй төрдөг аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.