Дуучин Нара маш том нууцаа дэлгэв

2016/02/15
Share |
Хүмүүс:
Дуучин Нара маш том нууцаа дэлгэв

Яг нэг жилийн өмнөхөн дурлалт хосуудын баяраар гэртээ ганцаардаж буйгаа илэрхийлээд  үл таних нэгэн залуугаас амтат бялуу бэлгэнд авч байсан дуучин М.Нара хайраа олжээ. Бяцхан ханхүүгээ харах тусам аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг гэх дуучин бүсгүй маань “Үүнээс илүү хайрыг хэзээ ч хайхгүй” хэмээн үргэлж өгүүлдэг.

Гэвч өөртэй нь болзож, бүр хүүгийнх нь эцэг болохыг чин сэтгэлээсээ хүссэн олон залууг гомдоон байж ганцаараа явахыг илүүд үзсэн М.Нара сая л нэг юм бодлоо өөрчилжээ. Тэрбээр өчигдөр жинхэнэ болзоонд явах гэж буйгаа фэнүүддээ дуулгаж, байдгаараа гоёж гангалан гарч одсон аж.

Хөл хүндтэй байхад нь холдож одсон тэр нэгэн залууг өдгөө сэтгэл зүрхнээсээ бүрмөсөн арчиж хаясан гэдгээ огт нуудаггүй М.Нара дахиж хайр дурлалтай учрахаас эмээж суудаг нь ч аргагүй. Гэхдээ өнгө мөнгө, алдар нэрийг нь хайрлах бус өөртэй нь үнэн сэтгэлээсээ ханилах тэр л залууг хайж яваа гэх дуучин бүсгүй өчигдөр маш том нууцаа дэлгэсэн нь энэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.