Б.Сарандаваа цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ

2016/02/16
Share |
Хүмүүс:
Б.Сарандаваа цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ

Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд “Монгол Аура” төвийн захирал Б.Сарандаваа “Таван хишгийн даллага” лекцээ UB palace-д зохион байгуулдаг.

Түүний энэхүү лекцтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүд цахим сүлжээгээр нилээд газар аваад байгаа юм. Харин эдгээр сөрөг мэдээлийн хариуг Сарандаваа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн хүний явуулга гэдгийг мэдэж байна. Миний бие ард түмнээ хэзээ ч мал гэж үздэггүй ба өөрийн судалсан, уншсан, өвлөж авсан мэдлэгээсээ ард түмэндээ хуваалцаж байдаг билээ.

Миний ард түмнийг мал хэмээж буй тэдгээр хүмүүс өөрсдөө хэн бэ? Тэдгээр хүмүүсийг Монгол Аура энергийн төв дээр ирж миний хийсэн бүтээн босгосон зүйлийг өөрсдийн нүдээр үзээд дараа нь шүүмжил гэж хэлмээр байна. Монголын ард түмэн тэнгэр эртнээс өдгөөг хүртэл буян хишгээ даллан дуудаж ирсэн уламжлалтай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Зарим хүмүүс буруу ойлгож байна. UB палас 3,000 хүний суудалтай, 100 билетийг палас авдаг. Манай ТАВАН ХИШГИЙН ДАЛЛАГА лекцийн билет 6 жилийн өмнө 10,000 байсан өнөөдөр ч 10,000 хэвээрээ байгаа.

Миний олж байгаа мөнгийг их боддог хүмүүс паласын зардал, реклам зар, хэвлэлийн гээд гарах бусад зардлыг нь тооцоод үзээрэй. Өөдөө хаясан чулуу өөрийн тогой дээр гэдэг дээ. Миний ард түмэн ухаантай хүмүүс ялгаж салгаж ойлгоно гэдэгт итгэлтэй байна.” хэмээн бичжээ.

sarandavaa

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.