Хүмүүс: |
Урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх, тэсрэлтийг хийхээр чадварлаг жүжигчин бүсгүйчүүд болох Д.Оюунтуул, А.Туяа нар нэгдэж Т&Т продакшиныг байгуулсан.
Анхны уран бүтээл болох “Чамд аз жаргал хүсье” телевизийн бүрэн хэмжээний жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон. Мөн энэ сарын 14-ны өдөр буюу хайрын баярын өдрөөр 2 дахь уран бүтээл болох "Love" VIP шоугаа зохион байгууллаа.
Тус шоуныхаа үеэр жүжигчин бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн зочидынхоо эрүүг мултлах шахжээ. Учир нь бүсгүйчүүд маань олны нүдийг хужирлам дэгжин даашинз өмсцгөөcөн байлаа. Жүжигчин Туул тод яагаан өнгийн даашинзаар гоёжээ.
Мөн сонирхуулахад түүний энэхүү даашинзыг загвар өмсөгч С.Сарнай урлажээ. С.Сарнайгийн хувьд “Сити” дээд сургуульд Дизайн, Хувцасны мэргэжлээр суралцаж төгссөн нэгэн.
Ингээд та бүхэндээ жүжигчин Туулын сүүлийн үеийн зургаас сонирхуулая.