Дорнодын МАН-ынхан зодолдож төвийнхөн шуурхай бүлэг томилов

2016/02/18
Share |
Хүмүүс:
Дорнодын МАН-ынхан зодолдож төвийнхөн шуурхай бүлэг томилов
МАН-ын удирдлагын төлөөлөгчид Дорнод аймаг руу шуурхай баг болон гарчээ. Учир нь сонгууль ойртсон энэ үед тус аймгийн намынхан хоорондоо эвдэрэлцэж, нэгийгээ сохор болгох дөхсөн байна. Үүнээс болж шүүх цагдаадаа тулж аймгийнхаа хавтгайд багтаж шингэхээ больсон юм байх. Уг нь энэ сарын эхээр үүрийн хурлаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ ярилцах болсон байна. Гэтэл энэ хурал нь хэт улстөржсөнөөр зодоон болно хувирчээ.

Үүрийн хурлын үеэр аймгийн МАН-ын хяналтын хорооны дарга З.Түвшиндорж ирээд энэ хурал хүчингүй, ирц хүрэхгүй байхад хуралдлаа хэмээн омогдсон байна. Хэрлэн сумын VI үүрийн дарга З.Оргил энэ үеэр мөн бухимдаж түүнийг уур омгоо дарахыг шаарсан байна. Гэвч З.Түвшиндорж түүний нүүр рүү цохиж хүнд гэмтэл учруулсан байна. Уг зодооны улмаас З.Оргилын нүдний орчим сэтэрч цус их алдсан байна. Өнөөдөр тэрээр Улаанбаатарт ирж шүүх эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харамсалтай энэ зодооны уршгаар З.Оргилын баруун нүд сохрох авултай гэж эмч нар хэлсэн байна.

Тиймээс хохирогч намын анд З.Түвшиндоржийг цагдаагийн байгууллагад өгөн гомдлоо гаргасан байна. Ийм хэрэг гарсан тул МАН-аас шуурхай баг Дорнод аймагт ажиллаж эв зүйг нь олохоор болжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.