Жүжигчин О.Цэнгэлийн сүйн бөгжний эзэн?

2016/02/18
Share |
Хүмүүс:
Жүжигчин О.Цэнгэлийн сүйн бөгжний эзэн?

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цоглог”хүүхдийн  нэвтрүүлгийн  хөтлөгч байсан залуу жүжигчин О.Цэнгэл  “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”  зэрэг кинонд анх тоглож олны танил болох зам мөрөө олсон билээ. Түүнээс хойш хэсэгтээ нам жим амьдрах болсон тэрбээр энэ хугацаанд боловсрол, хувийн  амьдралдаа анхаарал хандуулж харийн оронд  таван жил экс нөхөртэйгээ амьдарч байгаад ирсэн гэдэг. Түүний анхны амьдрал нь хэдий бүтэлгүйтсэн ч гэлээ  урлагийн амьдралаа орхиогүй юм. Жүжигчин О.Цэнгэл хамгийн сүүлд “Эр хүн болгож өгөөч” кинонд биеэ үнэлэгч бүсгүйн дүрд  чадварлаг тоглож чамгүй жүжигчин гэдгээ дахин харуулаад амжсан.

Өдгөө жүжигчин бүсгүйн  хувийн амьдрал нь ч  аз жаргалтай өдрүүдээр дүүрэн байгаа бололтой шүү.  Саяхан болж өнгөрсөн, Гэгээн хайрын өдрөөр дурлалт залуу нь түүнд чин сэтгэлийн үгсийн хамт  сүйн бөгж, сарнай цэцэгс бэлэглэжээ.

О.Цэнгэл хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр “хүн бүр өөрийн сонголт, тавилан, зурсан зургаар амьдарч байгаа. Тиймээс юу хийхийг хүснэ, түүнийгээ л хий. Алдана л биз. Хүн алдаан дээрээсээ суралцдаг. Гэхдээ нэг алдааг олон давтана гэдэг тэнэг асуудал. Тиймээс алдаан дээрээсээ суралцаж амьдраарай” гэж залууст хандан зөвлөсөн байдаг. Ийн хүртэл  хэлж байсан хөөрхөн бүсгүй маань  дахин алдахгүй энэ удаад сонголтоо хийсэн биз ээ.

zv7204b1bs

dwpxcgy8ur

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mogczxvp jKxhUOvvsiahasowfc, [url=http://rqwqwglrzael.com/] rqwqwglrzael[/url], [link=http://kfgbrnvdtzxi.com/ ]kfgbrnvdtzxi[/link], http://nytnavcozpla.com/
IP:5.188.211.26  2018-07-06 23:30:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.