Хөөрхий хүүгийн сэтгэл эмтрэм түүх

2016/02/18
Share |
Хүмүүс:
Хөөрхий хүүгийн сэтгэл эмтрэм түүх

Сүүлийн үед цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа Нигери хүүгийн зүрх зүсэм түүхийг та бүхэндээ хүргэх гэж байна. Учир нь энэхүү үйл явдал нь тус улсад хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа, түүнчлэн ард түмний хэрээс хэтэрсэн сүсэг бишрэлийг батлан харуулсан юм. Чухам хүн хүндээ илүүддэггүйн жишээг бидний бэлтгэсэн мэдээллээс тунгаах бизээ.

1. Энэхүү түүх эхлэх болсон учир нь өдгөө 2 настай нигери хүүгийн гэр бүл 8 сарын өмнө зуурдаар нас барсан ажээ. Ийнхүү тэдний үхэлд, хөлд ороод удаагүй бяцхан хүүг буруутган “шулам” хэмээн ад үзэж, асрамжийн байгууллагууд ч нүүрээ буруулсан байна. Тиймээс бяцхан хүү өнгөрсөн хугацаанд гудманд яг л золбин гөлөг шиг бусдын хоол хаягдлаар амиа зогоон, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байсан гэнэ.




2. Золоор 31 настай Африкт амьдардаг, сайн дурын ажилтай Дани бүсгүй Аня Ринггрeн Ловен (Anja Ringgren Loven) хүүг аварч, ус, хоол хүнс өгөн асарч халамжлан эмнэлэгт хүргэсэн байна. Хүүг олох үед тэрээр чармай нүцгэн дөнгөж л амьтай голтой гэмээр турж эцэн, өлсөж цангасан, гэдэс нь халуунд хөөрч, өтөж, дүүрсэн байдалтай олджээ.




3. Аня Ринггрeн Ловен хэмээх энэхүү бүсгүй Африк эртэй гэрлэж, өдгөө гэр бүлийн хамтаар Африк улсад ажиллаж амьдардаг байна. Тэрээр 3 жилийн өмнөөс "шулам" хэмээн адлагдаж, хаягдсан хүүхдүүдэд тусалж, “Хүүхдийн тусламжийн байгууллага” нээсэн гэнэ.




4. Тэрээр энэ талаараа хэлэхдээ "Мянга мянган хүүхдүүд эцэг эхдээ гологдож хаягдан, орон гэргүйчүүдийн тоог нэмэн, улмаар маш олон хөөрхийлөлтэй гэмгүй хүүхдүүд нас барж байна. Хүмүүс яагаад ийм харгис хэрцгий, мухар сүсэг, элдэв шүтлэгт автсан байгааг нь би ер ойлгохгүй юм" хэмээжээ.




5. Дани бүсгүй бяцхан хүүд туслахаар хандивийн данс нээсэн бөгөөд хүүг эмнэлэгт хүргэгдээд хэдхэн хоногийн дотор хэдийн 1 сая ам доллар цугларсан байна. Тэрхүү мөнгөөр Ловен хүүд шаардлагатай хоол хүнс, хувцас, эдлэл хэрэглэл, эм тариа, эмчилгээний зардал, хүүхдэд хэрэг болох бүхий л зүйлсийг авч өгөн хүүгийнхээ хамтаар асрах болжээ. Ловений хүү, тэрхүү нигер хүүтэй ойролцоо настай бөгөөд түүнтэй хамт тоглон, хүүхдүүд өдрийг ихэд хөгжилтэй өнгөрөөж байгаа аж.




6. Бяцхан нигер хүүд тэд Хөп (Hope) буюу итгэл найдвар хэмээх нэр өгчээ. Яг л үхэж гандаж байгаа цэцэг дахин дэлгэрэх мэтээр хүүгийн амьдрал одоо л аз жаргалтай болж байна. Дэндүү нялхаараа өнчрөн, бусдад адлагдсан түүнд эхийн хайр, эцгийн нөмөр нөөлөг дутагдах авч тэрээр дахиж өлсөж цангахгүй гэдэг л хамгийн сайхан нь юм.




7. Хамгийн гол нь Хөп хүүгийн энэхүү явдлаас болж, дэлхийн олон сая хүмүүсийн сэтгэл хөдлөн улмаар бүсгүйд хөрөнгө мөнгөөр чадах чинээгээрээ тусалж байгаа гэнэ. Лорен өдгөө эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд зориулан асрамжийн байгууллага нээн ажиллуулахаар ханцуй шамлан зүтгэж байгаа ажээ.




8. Хөп хүүгийн биеийн байдал эрс сайжирч, жин нь ч гэсэн нэмэгдэж хэвийн болоход тун дөхсөн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэрээр бишүүрхүү зангаа гээж, үеийн хүүхдүүдтэйгээ тоглон, нийгэмд хөл тавих болсон юм.




9. Лорен бяцхан Хөпийг цэцэрлэгт явуулж, хүү өдгөө аз жаргалтай амьдарч байна. Бидний үргэлжлэл болсон бяцхан үрсэд юуны буруу байх билээ. Та бид л халуун дулаан сэтгэлээр бүх зүйлд зүтгэвэл болох нь тэр шүү дээ.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Fghehkbf , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1YPEzOAL 16SfKx7R2XrVB0G-CPhy7eNaU , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=17nM3jTw EvINoJs-cDEC-R6uwbDHYr0rZ , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1LcF5z8z O_2bLOw8WY6lnaZns-DRa1NkY ,
IP:178.57.65.191  2018-12-17 00:48:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.