Хүмүүс: |
УИХ-ын гишүүн М.Наранхүү хэлд орж, танхимынхаа гишүүдийг алмайрууллаа. Түүний байр сууриар бол УИХ-ыг тараах уриалгыг Ардчилсан намын бүлэг манлайлаад гаргах ёстой аж. Энэ тухай тэрээр “Бид манлайлж байгаагийнхаа хувьд УИХ-ыг тараах санаачилга гаргаж, ажил гацаадаггүй хүнийг сонгох сонголтыг ард түмэндээ өгөх ёстой.Нэг хүнийг төрд оруулж ирэхийн төлөө ажил гацааж байгааг ойлгох арга алга. Өмнө нь шүүмжилмээр юм их харагддаг байсан. Дотор нь ороход манай Ардчилсан намын гишүүд өдөр, шөнөгүй зүтгэдэг юм байна гэдгийг мэдэрлээ. Тиймээс дараагийн алхмаа хийвэл яасан юм бэ. Манай нам манлайлах цаг нь ирсэн болов уу” гэж хэлсэн юм.
Таван сар хүрэхгүй шахам хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль зарлагдана. Түүнээс өмнө парламентыг тараах санаачилга гаргасныг нь бүлгийн гишүүд нь харин дэмждэг юм болов уу, яадаг юм бол.