А.Түмэн-Өлзий нөхөртэйгээ танилцсан түүхээ дэлгэв

2016/02/19
Share |
Хүмүүс:
А.Түмэн-Өлзий нөхөртэйгээ танилцсан түүхээ дэлгэв

Авто кузов засварчин мэргэжилтэй залууг амьдралынхаа ханиар сонгосон дуучин А.Түмэн-Өлзий анх хэрхэн танилцсан тухайгаа ингэж тайлбарлажээ. Швейцарь, Шведэд найман жил амьдарсан эл залуу фэйсбүүкээс дуучин бүсгүйн зургийг анх харсан гэнэ. “Дуучин гэдгийг нь мэдээгүй ч урлагийн хүн болов уу гэсэн ямар  нэгэн мэдрэмж төрсөн. Сайхан бүсгүй юм даа, ойр дотно танилцах юмсан гэсэн бодлоор харилцаж, яваандаа түүнийг бүжигчин байх гэж боддог боллоо. Гэтэл биш байж” хэмээн хөгжилтэй нь аргагүй ярьсан нөхрийнхөө үгийг А.Түмэн-Өлзий ч дэмжсэн аж.

Тэрбээр танилцах хүсэлт илгээсэн үл таних залуугийн зургийг хараад сэтгэл татагдсанаа нууж чадалгүй “Үнэхээр сайхан залуу юм. Миний заяаны хань иймэрхүү л хүн байгаа болов уу” хэмээн бодож байжээ. Түүгээр ч зогсохгүй, цаад залуу нь түүнийг дуучин гэдгийг мэдэхгүй явааг гадарласан ч хэсэг хугацаанд үнэнийг нуухаар шийдсэн гэдэг.

Улмаар хосуудын харилцаа өдөр ирэх бүр зузаарч, зөвхөн фэйсбүүкээр дамжуулан харилцах бус уулзаж учрах төлөвлөгөө гарган албан ёсоор танилцсан гэнэ. Тэр үедээ л дуучин А.Түмэн-Өлзий өөрийнхөө бодит байдлыг үнэнээр нь хэлсэн бөгөөд урлагийн хүний ажил амьдралын онцлогийг ч тодрхой сануулж байжээ. Өдгөө хөөрхөн охины аав ээж болцгоосон тэд ажил, амьдралынхаа тухай үнэнийг ийнхүү саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр олонд дэлгэлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bkkzkhjt no credit check credits,
IP:79.133.107.114  2018-12-09 19:20:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.