Хүмүүс: |
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар их спортоосоо зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлахаа өчигдөр мэдээлсэн. Тэрээр энэ талаар өнөөдөр 11.00 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийх юм.
Энэ жил 35 настай Х.Мөнхбаатар арслангийн хувьд Улсын наадамд 2001 онд 5 давж начин цол, 2005 онд 7 давж улсын заан цол, 2007 онд 9 даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар арслангийн амжилтуудыг танилцуулж байна.
2000 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол
2001 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
2002-2004 оны хооронд бэртлийн улмаас барилдаагүй.
2005 онд Улсын наадамд 7 давж улсын заан цол авсан
2006 онд Улсын наадамд 6 давж Үнэн зоригт чимэг
2007 онд Улсын наадамд 9 давж түрүүлэн улсын арслан цол
2008 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
2009 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг
2010 онд Улсын наадамд 7 давж чимэг
2011 онд Улсын наадамд 6 давж чимэг
2012 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн боловч сэргээш хэрэглэсэн хэрэгт унасан
2013 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
2014 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн
Мөн түүний хувьд 2010 оны БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмын жүдо бөхийн үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртсэн билээ.