Иргэн О.Цэрэндолгорын мэдэгдэлд ихэд сандарсан нь

2016/02/22
Share |
Хүмүүс:
Иргэн О.Цэрэндолгорын мэдэгдэлд ихэд сандарсан нь

"Цэнхэр Үст" Цэрэн хэмээн олноо танигдсан"Цэрэн турс” аялал жуулчлалын компанийн захирал Э.Цэрэндолгор "SBN" телевизийн "Үнэн Худлын Дэнс” нэвтрүүлэгт оролцох үеэр Монголд дэлгэрээд буй Мүүний шашны талаар ярьж, энэхүү шашинтай холбоотой Монголын улстөр, бизнесийн салбарын томчуудын нэрсийг зарласан юм.

Мөн энэ үеэрээ "Мүүн бол шашин биш, шашин судлаачид үүнийг шашнаас салбарласан гаж урсгал” хэмээн ярьдаг тухай тайлбарласан юм.

Түүнчлэн ярилцлагынхаа үеэр "Мүүн”-ий сан хөмрөгийг арвижуулахаар ажиллаж байсан 20 настай залуу учир битүүлгээр амиа хорлосон асуудлыг нийтэд илчилсэн юм. Тэгвэл түүний энэ мэдэгдлийн дараахан БСШУЯ-ны яамнаас түүний эсрэг мэдэгдэл гаргасан ба иргэн О.Цэрэндолгорыг цагдаад шалгуулж эхэлжээ.

Хамгийн гол нь энэхүү үйл явц "Цэнхэр Үст” Цэрэн болон Монгол дахь Мүүний шашны томоохон төлөөлөгч БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяр нарын хоорондын хувийн шинж чанартай тэмцэл болон хувираад байгаа юм. Тиймдээ ч иргэн Э.Цэрэндолгор БСШУЯ-ныСтратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяртай холбоотой өргөдлөөхолбогдох байгууллагуудад өгсөн.

Тэгвэл иргэн О.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа:

"Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (нэр нь олон солигдсон яамны жинхэнэ нэршил юм байна) иргэн Э.Цэрэндолгорт ихэд ач холбогдол өгөн 24 цагийн дотор олон сайтаар дамжуулан (мөнгө төлснийг би мэдэхгүй ) хариу өгчээ. Төрийн байгууллага их шуурхай болсон нтр хариулт өгсөн цаг минутаар харагдана. Эсвэл яамныхан, тухайлбал Мүүнийхэн сандраад өмдөндөө шээс алдаж. Жаахан бүдүүлэг хэллээ, хүлцэл өчье. Хариуг иргэн Цэрэн удахгүй барина.

Олон Монголчууд ил далд намайгдэмжихээ илэрхийлж. Намайг дэмжээд улс төрд орох тэр байтугай хувийн карьер өсөх боломжгүй гэдгийг би эртхэн хэлчихье. Сонголтоо зөв хий!

 

Намайг дэмжих маш амархан.
Эхний ээлжинд намайг даган баясаж лайкдах биш Цэрэнгийн нийгэмд өгсөн сануулгыг ойлгон олон асуулт Цэрэнгээс асуухын оронд хувь хүн болгон:
Энэ үнэн үү?
Яагаад энэ бүхэн үүсэв?
Энэ бүхэн үнэхээр харгис юмуу?
Харгис гаж урсгалыг мунхруулагч энэ тушаалд байж болох уу?
Би нөхцөл болзолгүй ирээдүй үеэ хамгаалахуу? гэдэг асуултанд хариулаад над руу хандаарай. Надад цагнаас үнэтэй зүйл алга. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Аа өдөржин цагдаагийханд асуугдаад онлайн орж амжсангүй." хэмээсэн байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.