Анжелина Жоли нөхрийнхөө нууцыг дэлгэжээ

2016/02/22
Share |
Хүмүүс:
Анжелина Жоли нөхрийнхөө нууцыг дэлгэжээ

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр “ABC” телевизийн “Today show”-д уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид барын дүрд дуу оруулсан юм.

Жоли энэхүү ярилцлагатаа “Нэг ажлынхаа ард гарсандаа туйлаас баяртай байна. “Кунфу панда” хүүхэлдэйн кино олон хүүхдэд таалагдаж буйд таатай байна. Зүрх сэтгэлээрээ бүтээсэн энэхүү уран бүтээлийг минь шимтэн үзэж буй та бүхэн бол уран бүтээлч бидний хувьд аз жаргалаас өөрцгүй. Та бүхний дэмжлэгээр уран бүтээлчид үргэлж цэнэглэгдэж байдаг.

“Кунфу панда” киноны улаан фанат манай гэрт бий. Энэ яриаг сонсоод хүмүүс улаан фанатыг Маддокс, Пакс хоёрын нэг гэж бодох байх. Тэгвэл та буруу боджээ. Тэр улаан фанат бол Брэд. Миний нөхөр энэ хүүхэлдэйн киног үзэх тун дуртай” хэмээн нөхрийнхөө нууцыг дэлгэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.