Улсын арслан Х.Мөнхбаатар: Олон бэртэл гэмтлээс болж спортоо орхиход хүрлээ

2016/02/23
Share |
Хүмүүс:
Улсын арслан Х.Мөнхбаатар: Олон бэртэл гэмтлээс болж спортоо орхиход хүрлээ

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар их спортоосоо зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар арслангийн хувьд, ирэх аравдугаар сард 35 нас хүрэх гэж буй цэл залуухан нэгэн. Гэвч бөхийн спортоо орхиход хүрсэн шалтгаанаа тэрбээр өнгөрсөн хугацаанд авсан олон бэртэл гэмтэлтэйгээ холбон тайлбарлажээ.

Энэ талаар өөрийн цахим хуудсанд албан ёсоор тайлбарлаж “Мөнхбаатар миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан. Мөн том жижиг олон ч бэртэл гэмтэл авчээ. 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байх үед баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 оны наймдугаар сард хагалгаанд орсон боловч хараахан бүрэн гүйцэд эдгээгүй байна. Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна. Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” хэмээн харууслаа илэрхийлсэн аж. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

2000 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

2001 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол

2005 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол

2006 онд Улсын наадамд 6 давж Үнэн зоригт чимэг

2007 онд Улсын наадамд 9 давж Улсын арслан цол

2008 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг

2009 онд Улсын наадамд 7 давж Саруул сайжрах чимэг

2010 онд Улсын наадамд 7 давж чимэг

2011 онд Улсын наадамд 6 давж чимэг

2012 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн боловч сэргээш хэрэглэсэн хэрэгт унасан

2013 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн

2014 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн гэх мэт. Мөн түүний хувьд 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмын жүдо бөхийн үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртсэн билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1 yamar teneg gar bee? zugeer l duugui baij bgaad barildval barildaad barildahgui bol chimeeguihen yabj bna biz, surjigneed, uuruu hohirono shu de
IP:202.21.115.242  2016-02-24 09:20:01
CharlesTar wh0cd361928 Propecia From India
IP:46.161.9.51  2017-06-21 10:52:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.