Хүмүүс: |
Хэвлэлийн баатар болж өөрийгөө сурталчлаад байдаггүй ч “Микрафоны ард” хэмээх хамтарсан анхны бүтээлээрээ л шүтэн бишрэгчидтэй болж амжсан. “Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий хүн”, “Аваад яв” зэрэг өвөрмөц аяс, өнгө төрх бүхий дуунуудаар олны танил болсон түүнийг халзан толгойтой гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Тэрээр нэгэн хэвлэлд Rokit Bay-г хэзээ ч үсээ ургуулсан, костюм өмссөнөөр төсөөлөхгүй юм? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Удахгүй намайг хараарай. Нууцаа дэлгэлээ шүү” хэмээн хариулж байсан удаатай. Тэгвэл рэппэр маань өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой зургийг оруулжээ. Түүнд үс зохиж байна уу? Уншигч та дотроо тунгаана биздээ.