Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдийн цаазаар авах ялыг бууруулав

2016/02/25
Share |
Хүмүүс:
Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдийн цаазаар авах ялыг бууруулав

“Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарын хүү бусдад хутгалуулан амь насаа алдсан хэрэг 2013 онд гарсан билээ.

Талийгаачийг хөнөөсөн н.Батнямд анхан шатны шүүхээр цаазаар авах ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгож, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, буцаагаад байсан юм.

 

Яллагдагчид цаазын ялыг оноохдоо ямар зүйл ангийг баримталсан нь тодорхойгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх үзжээ. Тиймээс хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр хаалттай хэлэлцсэн байна. Ингээд н.Батнямд 25 жил гянданд хорих ял, хамт байсан хоёр этгээдэд онцгой дэглэмтэй хорих ангид 15 жил болон чанга дэглэмтэй зургаан жилийн хорих ял оноожээ.

 

Хэргийг сөхвөл, "Сод монгол" группийн Ц.Анандбазарын том хүү 17 настай Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны лхагва гаригийн 23.00 цагийн үед бусдын гарт амиа алдсан. Тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдаж, хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь егүүтгэсэн гэдэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.