Б.Баатар “Херо”-г орхиж, Ийгл телевизийн ерөнхий найруулагчаар томилогджээ

2016/02/25
Share |
Хүмүүс:
Б.Баатар “Херо”-г орхиж, Ийгл телевизийн ерөнхий найруулагчаар томилогджээ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг Монголын телевизийн салбарт ихээхэн дэвшил авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг “Херо энтертаймэнт” студи эрхлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгодог билээ. “Херо энтертаймэнт” студийн  захирал, найруулагч Б.Баатарын хувьд рок, попын хамтлагч дуучдын клип, уран сайхны болон баримтат кино, хөрөг нэвтрүүлэг зэрэг дэлгэцийн бүхий л төрөл, жанарын нэвтрүүлгийг гардан найруулдаг, манай чадварлаг найруулагчдын нэг билээ. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард “Херо энтертайнтэнт” студийн архиваас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан хар дүрс алдагдаж, цахим сүлжээгээр тарсан нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Энэ үеэр “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал зарлаж, бичлэг хулгайд алдагдсан талаараа хэмээгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн талаараа дуулгасан.

Үүний дараа тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөндийрөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг хийх дараагийн боломж найруулагчдад бий” хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл түүний эл мэдэгдэл биелэлээ олж, Б.Баатар “Херо энтертайнмэнт”-ийг орхиж, Ийгл телевизийн Ерөнхий найруулагчаар томилогдсон байна.

Мөн дээрх үүссэн асуудлын үнэн мөн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр зогсоожээ. Энэ талаар хөтлөгч П.Анужин “Open door” сонинд өгсөн ярилцлагадаа “Ямар ч байсан энэ асуудлын үнэн мөн олдтол нэвтрүүлэг тодорхой хэмжээнд зогсох нь ойлгомжтой гэж бодож байна” хэмээсэн байна.

Ямартай ч хэсэгтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зогсч, хамтрагчид тус тусын мөрөө хөөсөн бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.