“Монгол туургатан”-ы шилдэгүүд Улаанбаатар хотноо тодорно

2016/02/29
Share |
Хүмүүс:
“Монгол туургатан”-ы шилдэгүүд Улаанбаатар хотноо тодорно
"Монгол туургатны Шатрын их наадам” Улаанбаатар хотноо 2016 оны гуравдугаар сарын 13-21-ний хооронд зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл наадмыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Дэлхийн Монгол глобал нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд, шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар оролцлоо.

 

Шатрын их наадамд Монгол туургатан таван улсын тус бүр нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин оролцохоор болсон. Тэгвэл Халимаг Улсын ерөнхийлөгч асан н.Үлэмженов энэхүү шатрын наадамд "өндөр ач холбогдол өгч оролцоно” гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.

 

 "Монгол туургатны шатрын их наадам”-тай зэрэгцээд "Монгол туургатны мисс”-ийн тэмцээн болно. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Миссийн тэмцээнд улс бүрээс гурав, гурван гоо бүсгүйчүүд оролцох юм. Бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээний журмын дагуу зургаан төрлөөр өрсөлдөж, ялагчаа тодруулна.

Миссийн тэмцээний шүүгчээр Украйны 2014 оны мисс, Мексик улсын мисс ажиллах юм байна. Мөн дэлхийн оддын гэрэл зурагчид Францын шилдэг агентлаг ирж, тэмцээний гэрэл зургийг авах ажээ. Үндэстэн.мн сайт "Монгол туургатны наадам”-ын мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить фенамин РассказР¾Ð²Ð¾ ЗакладкР¸ шишки в Реутове Купить Азот КадникоР² Купить закладкР¸ гашиш в Яхроме Купить Спиды Маркс Купить закладкР¸ MDMA в Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ ÐºÐµ Фетхие купить Белый Кетанов запрещеР½ или нет ЗакладкР¸ MDMA в ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐºÐµ Купить закладкР¸ трамадоР» в БугурусР»Ð°Ð½Ðµ Купить Героин Бирск Купить Гашиш в Сусуман Купить Кокаин Саянск Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ПетропаР²Ð»Ð¾Ð²ÑÐº-КÐ
IP:95.85.71.115  2018-06-09 04:02:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.