Түвдэнгийн Бор дахин амилсан нь

2016/03/02
Share |
Хүмүүс:
Түвдэнгийн Бор дахин амилсан нь

1932 онд төр засгийн хавчлага, харгислалыг тэвчихээ байж, нутаг орноосоо дайжин дүрвэгсдийг ухуулах гэж яваад Тугийн цохио хэмээх хадан дээрээс буудуулж, амиа алдсан Түвдэнгийн Борын дүрээр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан мэндчилгээ дэвшүүлжээ. Коммунизмын үеийг санагдуулсан дүрс бичлэгээр дүрсжүүлж, улаан таван хошуутай малгай зэргийг өмсч, хувьсгалч тэмцэгчийн дүрээр мэндчилгээ дэвшүүлж буй энэхүү богино хэмжээний шторкыг “Ардын намын журамт цэрэг” дуугаар чимсэн нь хүмүүсийн анхаарлыг татахаасаа илүүтэй хөх инээдийг төрүүлж байна.  Түүний өмссөн малгай Түвдэнгийн Борыг гэхээсээ илүүтэй Мао-г санагдуулж байна.  

Утга илэрхийлэл тааруу, дүрслэл, хэлж буй үгс зэрэг нь өнөөгийн залуусын сонирхлыг татахаас илүүтэй дургүйцлийг илт хүргэж буй бололтой. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн клипээс ялгаатай нь энэхүү имиж нь Л.Амгаланд огт зохиогүй төдийгүй, тааруухан сэтгэхүйтэй “би чадна” багийн бүтээл  гэж сошиал ертөнцийнхөн шүүмжилж байна.

Энэхүү мэндчилгээний үгс нь иргэдэд эх орончдыг сануулахаас илүүтэй үүрэг, хариуцлагыг нь заан зааварчилсан нь дарангуйлагчийн өнгө аятай ч гэх хүн байна. Ямартай ч ухуулагч Түвдэнгийн Борын дүрээр амилуулсан энэ мэт бүтээл сонгууль ойртох тусам олширч, хошин урлагийн хамтлагуудын тасалбарын гүйлгээнд сөргөөр нөлөөлөх бололтой. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү тухайн хүний дурын хэрэг болохоор харж л суухаас.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bqsxvchogwi rt8TYjwkjjwoguimcs, [url=http://wqujejzkecyy.com/] wqujejzkecyy[/url], [link=http://dcqgedqvoxwg.com/ ]dcqgedqvoxwg[/link], http://clodzaxclcqq.com/
IP:31.184.238.87  2018-11-06 18:36:52
lkxpwsatlni 4Wz4nJaznldjhscsvo, [url=http://mzqkrcgcvagn.com/] mzqkrcgcvagn[/url], [link=http://lxhwjljpekps.com/ ]lxhwjljpekps[/link], http://opdxcjaoqkbz.com/
IP:31.184.238.151  2019-01-17 08:53:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.