С.Ганбаатар үг хэлгүй хэвлэлийн бага хурлаа орхин гарав

2016/03/03
Share |
Хүмүүс:
С.Ганбаатар үг хэлгүй хэвлэлийн бага хурлаа орхин гарав

Монгол Улсын Намын тухай хуулийн дагуу дүрмээрээ хуралдсан ХҮН намын Төв Хорооноос С.Ганбаатарыг намын даргаас нь огцруулсан билээ. Харин дараа өдөр нь буюу өнөөдөр ХҮН-ын дарга асан С.Ганбаатар “MN” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Бусад намын бууны нохой, явуулга гэж хариулахаас өөр хариулт өгч чадахгүй байсан тэрээр намын дүрмийн талаар ч хариулт өгч чадахгүй булзааруулсан байна. Намынхаа эв нэгдэлээ ч хангаж чадахгүй асуудлын энэ хүртэл даамжруулсан тэрбээр өнөөх л Маш Том бүлэглэл гэх Мангасаа гаргаж ирэн айлгах гэж оролдож эхлэв. Асуултын хариуг миний зөв дүрмийн бус үйлдэлд ард түмэн сонгуулиар дүн тавина гэж амлав.

Алтан Дорнод Компанийн хамгаалагчдаар хаалга үүдээ хамгаалуулж хийсэн хэвлэлийн бага хурлаа арайхийн дуусгаад хамгаалагчид дагалдагчидаараа хүрээлүүлэн зугатаан гарлаа. Хоёрхон сарын өмнө хамт зогсож, хамтарч ажиллах төлөвлөгөөгөө ярьж байсан тэр төрөл арилжсан мэт эсвэл Алтан Дорнод Компанид худалдагдсан мэт сэтгэгдэл үлдээн арилж одов. Жижигхэн намын дотоод асуудлыг шийдэж чадалгүй хувааж хаяад нэг талтай нь хүзүү сээрээ холбосон түүнд Монголын ард түмний хувь заяаг даатгах уу эс даатгах уу? Ард түмэн дүнгээ тавих нь тодорхой харин ямар дүн байх бол гэдэг нь асуулт болж үлдэв.

Харин ХҮН-ын дэд дарга Ж.Лхагвасүрэн хэвлэлийн хурлын үеэр үгээ хэлэх боломж олгоогүй учир хурлын танхимын үүдэнд сэтгүүлчдэд хандаж “ХҮН-д үүсээд буй энэ асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан” хэмээгээд ХҮН-ын хэвлэлийн хуралд өөрсдийг нь оролцуулахгүй гээд танхимын үүдийг "Алтан Дорнод Монгол" компанийн хамгаалагч нараар хамгаалуулж байгааг хэлсэн юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.