Дуучин Т.Дэлгэрмөрөнг АНУ -руу нэвтрэхийг зөвшөөрсөнгүй

2016/03/04
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Дэлгэрмөрөнг АНУ -руу нэвтрэхийг зөвшөөрсөнгүй

"Номинталст” хамтлаг Америкийн нэгдсэн улсад аялан тоглолт хийхээр болж хамтлагийн гишүүд АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр материалаа өгчээ. Гэвч АНУ-ын Элчин сайдын яам Т.Дэлгэрмөрөнд виз олгох боломжгүй гэсэн хариу өгчээ. Тоглолтоо зарласан  учраас хамтлагийн хоёр гишүүн АНУ-ыг зорьж, Т.Дэлгэрмөрөн Монголдоо үлдсэн байна.  Дуучин  Т.Дэлгэрмөрөн өөрийн фейсбүүк хуудаснаа "Амеркийн элчин манайхнаас намайг эх оронд минь үлдээхээр шийдвэр гаргалаа.Миний биш тэнд сурж хөдөлмөрлөж байгаа Монголчуудын эрх ашгийг хүндлэн дээдлээч хэмээн олон өдөр шөнө гуйгаад гувшаад болсонгүй,бас нэмэргүй.Бид сайхан уулзалдаж,гоё сайхан дурсамж бүхнээрээ уулзалдах байлаа.Намайг өршөөгөөрөй ах дүүсээ би яалтайв дээ. Энэ гоё тоглолтыг зохион байгуулж энэ өдрийг хүртэл хамт зүтгэсэн Америк дахь М.I.M team болон дүү нартаа гүнээсээ талархая. Монголын газар шороон дээр,Монгол хүний үндэсний язгуур эрх ашиг үндсэн хуулиараа хамгаалагдаж баталгаажсан байдагт би итгэдэг,би төрдөө итгэдэг.Харамсалтай нь бидэнд л үйлчилдэг байх ёстой бүх мэдээлэл тэдний мэдээлэлд давхар хадгалагдан баталгаажиж тэдний хүслээр бидний заяа хумигдах нь хэндээ тунихаа мэдэхгүй жаахан хүүхэд шиг гэлтэй.
Гэлээ ч миний Номин Талст та нарыг зорин нисэж яваа.Бид ийм хүн чанартай Монгол хүний хайртай хамтлаг билээ.Бут авцгаагаарай ах дүүсээ.Бид уулзалдах л болно” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.