Өдөрт нэг аяга цай уух нь зүрхний шигдээсээс хамгаалдаг

2016/03/04
Share |
Хүмүүс:
Өдөрт нэг аяга цай уух нь зүрхний шигдээсээс хамгаалдаг

Өдөрт ердөө ганцхан аяга цай уухад зүрхний эрүүл мэндэд ашигтай байж болох юм гэж шинэ судалгаа хийсэн эрдэмтэд үзэж байна. Өдөр бүр нэг аяга цай уудаг байсан хүмүүс цай ууж байгаагүй хүмүүстэй харьцуулвал зүрхний цусан хангамжийн дутмагшил болон зүрх-судасны бусад өвчинд шаналах магадлал 35%-иар бага байжээ. 11 жилийн туршид 6000 мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүнийг ажигласнаар ийм дүгнэлт хийсэн байна.

Цайнд дуртай хүмүүст зүрхний титэм судсанд кальци хуримтлагдах магадлал бага байсныг судалгаа бас харуулжээ. Судсанд кальци хуримтлагдах нь зүрхний өвчин болон цус харвах зэрэг ноцтой өвчинтэй холбоотой гэж шинжээчид ярьж байна.Одоогийн байдлаар эрдэмтэд цай болон зүрхний өвчин хоорондоо шалтгаан-үр дагаврын ямар холбоотойг тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. Цай зүрхэнд таатай нөлөөлдөг нь антиоксидантын үйлчлэлтэй флавоноид гэдэг бодис түүнд байдагтай холбоотой байх магадлалтай юм. Флавоноид нь артерийн судасны эс гэмтэхээс сэргийлж, судас хатуурах магадлалыг бууруулдаг гэж шинжээчид хэлж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mnshvriy Ue8gATsqtlfamoagqd, [url=http://xcleeisgnagy.com/] xcleeisgnagy[/url], [link=http://wibidyivmene.com/ ]wibidyivmene[/link], http://spenhgbmbsuk.com/
IP:46.161.9.32  2016-11-01 04:55:27
DorothyDor wh0cd842387 buy doxycycline 100mg pills buspar online cafergot cleocin gel eurax tadacip singulair 20 mg serpina vermox doxycycline
IP:46.161.9.24  2017-01-27 17:40:20
DorothyDor wh0cd842387 buy viagra
IP:46.161.9.24  2017-03-09 20:31:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.