Шилдэг эрэгтэй хамтлагууд нэгдэж “Best hits” тоглолтоо хийнэ

2016/03/05
Share |
Хүмүүс:
Шилдэг эрэгтэй хамтлагууд нэгдэж “Best hits” тоглолтоо хийнэ

2016 оны 3 сарын 8ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар  нэгэн гайхалтай тоглолтыг орчин үеийн Монголын “Boyband” залуу хамтлагууд нэгдэн “Best hits” хэмээх тоглолтоо  толилуулахаар боллоо.

Тодруулбал, Монголын шинэ үеийн хөвгүүдийн хамтлаг болох “Motive”, “Нэгэн зүгт”,  “Sync”, “S4”  хамтлагийн залуус  хамтран энэ сарын 8-нд “Lux” клубт ганцхан энэ л үдэш өөрсдийн хит болсон  залуучуудын сонсох дуртай тэр л гайхалтай гэгээлэг хайрын дуунуудыг эгшиглүүлж бүсгүйчүүдийнхээ баяр дээр баяр нэмэх юм. Сонсох дуртай хамтлагийнхаа тоглолтыг  нэг тоглолтын үнээр мөн  нэг дороос үзэх ховорхон боломжийг эл өдөр зөвхөн танд олгож байна.

Тоглолтод хамтлаг бүр өөрсдийн шилдгийн шилдэг  5-6  уран бүтээлээ хүргэхээс гадна  гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолт болох  юм.

Мөн тоглолтонд урилгаар дуучин Агиймаа, BX, No name хамтлагийн дуучин Оргил нар оролцон өөрсдийн ая дуугаа өргөхөөс гадна DJ ZAYA болон DJ CHINBA нартай үүрийн 4 цаг хүртэл баярлах боломжтой  юм. Хайртай эхнэр, найз бүсгүйнхээ баярыг хамтдаа хуваалцах   гайхамшигт  үдшийг  зөвхөн “Best hits”  тоглолттой хамт өнгөрүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  96111196, 80110233 утаснаас авах боломжтой.

Энэхүү тоглолтын талаар “Нэгэн зүгт хамтлагийн дуучин С.Заяа хэлэхдээ:

Бидний хамтарсан анхны тоглолтыг сонсогч залуучууд маань  тэсэн ядан хүлээж байгаа нь илт  мэдрэгдэж байгаа. Тухайлбал, залуучуудаас “уран бүтээлийг нь сонсох дуртай  дөрвөн хамтлагийнхаа  тоглолтыг нэг дор үзэх гэж байгаадаа  их баяртай байна, баярлалаа” гэсэн урмын үгсийг   сошиал сүлжээ хуудасаараа  дамжуулан  маш их хүлээж авч байна. Үүнээс бид  урам зориг эрч хүчийг аваад тоглолтын бэлтгэл ажлаа  маш сайн хангаад явж байна.  Магадгүй тэр өдөр аль нэг хамтлаг нь тус тусдаа тоглолтоо хийж  болох байсан ч  гэлээ  “Boyband”  хамтлагийн залуучууд бид нэгэн дор цугларч баярынх нь өдөр бүсгүйчүүд, залуучуудтайгаа мартагдахааргүй нэгэн үдшийг хамтдаа  өнгөрөөхийг хүссэндээ хамтарсан тоглолоо ийн хийх гэж байна.  Нөгөө талаас нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн  эрчүүд маань хайртай бүсгүйгээ баярлуулаарай гэсэн үүднээс тоглолтынхоо тасалбарын үнийг маш боломжийн үнээр тогтоосон. Энэ төрлийн нэгдсэн тоглолтыг 20 мянган төгрөгөөр өөр хаана ч үзэхгүй болов уу.  Мөн “Lux” клуб маань 200 машины зогсоолтой гэдгээрээ давуу талтай. Тоглолтын зохион байгуулалт ч маш цэгцтэй болох болно.  Бид нэг үеийн шинэ үеийн залуус гэдэг утгаараа тоглолтын найруулга болон бусад зүйлс зүйлст ихээхэн анхааран ажиллаж байна.

Мотив хамтлагийн дуучин Б. Сайнаа: Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Гуравдугаар сарын 8нд бүсгүйчүүддээ зориулж нэгэн гайхалтай тоглолтыг орчин үеийн Монголын Boyband болох залуу хамтлагууд нийлж  тоглолтоо хүргэх гэж байна. Энэ тоглолтод  маш олон залуучуудын сонсох дуртай тэр л  дуунууд  нэгэн дор дуулагдана. Нэг талаасаа Эмэгтэйчүүдийн баяр хайрын өдөр болов уу? Эрчүүд маань  бүсгүйчүүддээ хайрын нэгэн үдшийг бэлэглэж байгаа учир бид бүхэн ч гэсэн энэ үдэш өөрсдийн хит болсон сонсох дуртай тэр гайхалтай  гэгээлэг хайрын дуунуудыг тоглолтондоо зориулна гэж бодож байна.  Хамтлаг тус бүр өөрсдийн хит дуунуудаа дуулна. Тэр ч үүднээс  тоглолтоо бид “Best hits” гэж нэрлэсэн. Тоглолтын бэлтгэл ажил хангагдаад явж байна. Бид тайз, гэрэл,  үзүүлэх тоглолт дээрээ маш анхаарч, олон гоё санаанууд биднээс төрж байна. “Best hits” тоглолт маань цэвэр  амьд тоглолт болно гэдгийг онцлон хэлмээр байна.

Sync хамтлагийн дуучин Б.Мөнх-Оргил

Нэгэн үеийн шинэ үеийн залуучууд нэгдэн тоглолт хийж байгаа гэдэг утгаараа  залуучууд бидний тоглолтыг маш эерэгээр хүлээн авч байгаа явдалд баяртай байна.  Бидний зүгээс бүх юм бэлэн болсон одоо тоглолтын өдрөө тэсэн ядан хүлээж байна даа. Хэдий  тоглолтоо LUX club-д хийж байгаа ч гэсэн  амьд тоглолтын уур амьсгал бүрдсэн гайхалтай  тоглолт байх болно гэж уншигчдадаа хэлье. LUX club-д удахгүй уулзалдацгаая.

S4 хамтлагийн дуучин Т.Гарьдмагнай

Энэ тоглолтыг зохион байгуулах  санааг  анх “Нэгэн зүгт хамтлагийн дуучин С.Заяа маань гаргасан. Бид энэ саналыг мэдээж маш сайхнаар хүлээж авсан.  Учир нь залуу уран бүтээлчид, бие биетэйгээ улам нягт холбогдож, бие биенээ дэмжиж,  сайхан найз нөхөд байж чаддаг юм шүү гэдгийг  энэ хамтарсан тоглолтоороо харуулахыгхичээнэ. Бид дөрвөн хамтлагаас гадна нэгэн үеийн өөр олон Boyband хамтлагууд бий. Энэ хамтлагууд маань тодорхой шалтгааны улмаас энэ удаад нэгдээгүй болно. Дараа дараагийн үйл ажиллагаануудад маань нэгдэх байх гэж бодож байна.  Бид бүхэн дууг нь сонсож өссөн гайхалтай Boyband хамтлагууд маань бидэнд үлгэр жишээ болохуйц “Мартагдашгүй” хэмээх тоглолтоо  өнгөрсөн намар маш амжилттай хийлээ. Үүнээс ч бид мөн үлгэр жишээ авч  “Best hits” тоглолтоо хийж байна. Ах нар маань хамтарч нэгдэж байхад бид нар ч гэсэн нэг үеээрээ нэгдэж чаддаг юм гэдгийг мөн харуулахыг зорж байна. Энэ тоглолтоос бид ашиг хонзоо олохыг урьтал болгосонгүй.  Залуучуудтайгаа хамт  эмэгтэйчүүдийнхээ баярыг нэг дор хамтдаа тэмдэглэхийг хүссэн юм. Нэгэн нууцыг задлахад бидний хамтарсан  нэгэн шинэ уран бүтээл тун удахгүй гарна гэдгийг хэлэхэд  таатай байна.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.