Мундаг аавын гэр бүлд нь хоёр өрөө байр өгөхөө баталгаажууллаа

2016/03/09
Share |
Хүмүүс:
Мундаг аавын гэр бүлд нь хоёр өрөө байр өгөхөө баталгаажууллаа

Хэн нэг иргэний тухай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар цацагдаад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийн зочноор таван хүүхэдтэй, таксины жолооч залуу уригдаж оролцсон. Эхнэр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдрал босгохын төлөө нойр хоолгүй зүтгэн ажиллаж буй талаараа элдэв хачиргүйгээр ярьсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн.

Олноо мундаг аав хэмээн алдаршсан таксины жолооч залуу бурхны орноо одсон таагүй мэдээг бид сошал ертөнцөөс дуулсан.

Өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсныг уншигч та санаж буй биз. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна. Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдсээр...


Тэгвэл “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон мөн л фэйсбүүкээрээ дамжуулан нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байжээ.
Өнөөдөр талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажууллаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas ЗакладкР¸ харьков трава Купить Марка ЛермонтР¾Ð² ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Миксы ЗакладкР¸ Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ экстази купить Купить Шишки ак47 в Ленинск-
IP:93.179.90.55  2018-04-09 04:10:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.