”Америкийн нэкст топ модел”-ыг С.Төгс өнгөлж байна

2016/03/11
Share |
Хүмүүс:
”Америкийн нэкст топ модел”-ыг С.Төгс өнгөлж байна

"Америкийн нэкст топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий"Азийн нэкст топ модел" шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцохоор болсон талаар манай сайт мэдээлж байсан.

 

Тус шоунд эх орноо төлөөлж загвар өмсөгч С.Төгс оролцож буй бөгөөд урдчилсан шалгаруулалтанд шилдэг 14-т багтаж шоунд оролцох эрхээ авсан юм.Тэгвэл өнөөдөр “Азийн нэкст топ модел”-ын дөрөвдэх улирлын шоу эхэллээ. Шоуны шүүгч,  хөтлөгчөөр Сингапурын “Харперс Базаар” сэтгүүлийн загвар хариуцсан эрхлэгч Кэнэт Гох, Нэкст Модел шоуны менежер загвар өмсөгч Кели Тандиано болон модел, жүжүигчин Синди Бишоп нар ажиллахаар болжээ.

 

С.Төгс эхний өдрийн шалгаруулалтад шилдэг 14 загвар өмсөгчдөөс зургаад бичигдсэн ба түүнийг анх харсан шүүгчид төгс биетэй юм хэмээн ам сайтай байлаа. Дараагийн шалгаруулалт шилэн бөмбөлөгт доторх зураг авалт байсан бөгөөд С.Төгс зураг авалтандаа сэтгэл дундуур байсан хэдий ч шүүгч Синди Бишоп түүнийг “Юунд ч битгий шантраарай, мөрөөдөлдөө хүрэх замаасаа битгий хазаагаарай” хэмээн зоригжуулсан юм.

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas ТрамадоР» в Кирово-ч
IP:185.223.161.207  2018-04-04 04:25:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.