Хүмүүс: |
"Цензургүй сурвалжлага" багийнхан ойрын үед "Мүүн"-ий гаж урсгалын тухай эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийгээд тун завгүй ажиллацгааж байгаа билээ. Харамсалтай нь нэвтрүүлэг хийхэд тэдэнд тун хүндрэлтэй байгаа тухайгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаар байнга мэдэгдсээр байгаа юм. Харин маргааш буюу энэ сарын 11-нд үзэгчдэд нэвтрүүлэг нь хүрэх сурвалжлагын багийнхныг дарамталж эхэлсэн байна.
Энэ тухайгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа "Манай нэвтрүүлэгт ярилцлага өгсөн хүмүүсийг дарамталж эхэлсэн байна. Тэдгээр хүмүүсийн ярилцлага манай нэвтрүүлгийн нэг хэсэг болсон. Тийм учраас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах үед хөндлөнгөөс оролцох нь эрүүгийн хуулиар ялтай гэдгийг би дахин дахин сануулъя...дахиад нэг л ийм үйлдэл хийх юм бол цагдаад хандах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Нэвтрүүлэг маргааш орой буюу 3-р сарын 11-ний баасан гаригийн 22,00 цагт, хоёрдугаар хэсэг нь 3-р сарын 12-ны бямба гаригийн 22,00 цагт С1 ТВ гээр ...Цензургүй сурвалжлага - Монгол дахь мүүн ажиллагаа" хэмээн бичжээ.
Ямартай ч энэ удаагийн нэвтрүүлгээр хүмүүс "Мүүн" гэх гаж урсгалын тухай бүрэн ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна. Тэр болтол тэдний нэвтрүүлэгт ямар нэгэн зүйл тохиолдохгүй байгаасай хэмээн найдаж суух л үлдлээ.