Жүжигчин О.Дөлгөөн: Та бүхний бичсэнийг уншаад ахиад оролдлого хийж амиа хорлочихвол яах юм бэ

2016/03/14
Share |
Хүмүүс:
Жүжигчин О.Дөлгөөн: Та бүхний бичсэнийг уншаад ахиад оролдлого хийж амиа хорлочихвол яах юм бэ

Өсвөр насны охин сургууль дээр нь гарсан цуу ярианаас болж өнгөрсөн баасан гарагт амиа хорлохыг завдсан. 
Охин цагдаагийн байгууллагад өгсөн эхний мэдүүлэгтээ ангийнх нь охины ээж сургууль дээр нь ирэн хэл амаар дайрч доромжилсны улмаас сургуульдаа явах аргагүй байдалд орон, эцэстээ ийм алхам хийхэд хүрсэн тухайгаа ярьсан байдаг. 

 

Олныг түгшээсэн эл хэргийн талаар цахим орчинд тарсан сэтгэгдлүүд өнөөг хүртэл хөвөрсөөр байгаа.
Сошиал ертөнц хүчтэй  хөгжиж, өсвөр насныханы дунд фэйсбүүкийн хэрэглээ газар авсан өнөө үед амиа хорлохыг завдсан охиныг элдвээр хэлж доромжлох нь дахиад түүнийг чимээгүйхэн ийм алхам руу түлхэх вий гэх айдас олон хүнд бий юм. 

 

Тиймээс олны танил хүмүүсээс эхлээд үр хүүхэдтэй хүн бүр дахиж ийм сэтгэл сэрдхийлгэм алхам давтагдахгүй байлгахын төлөө өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эхэлжээ. 


Тухайлбал, жүжигчин О.Дөлгөөн “Нас бага байх тусмаа өөрт нь тохиож буй жижигхээн асуудал маш том дийлж давшгүй зүйл юм шиг санагддаг.. Танд ч бас тийм үe байсан л байх. хэн ч ойлгохгүй хэн ч хайрлахгүй хэнд ч хэрэггүй мэт санагдах тийм үe.. Одоо бодоход инээдтэй жижигхээн асуудал.. Амиа хорлохоор завдсан тэр охиныг битгий элдвээр шэйр хийж зэмлээд байгаачээ гэж хүсмээр байна.. тэр чинь жоохон охин.. та бүхний бичсэн үгнүүдийг уншаад ахиад оролдлого хийж үнэхээр амиа хорлочихвол яах юм бэ??? харин ч амьдрал ямар баялаг сайхан болохыг, ирээдүйгээ өөрөө бүтээдгийг, ямар их зүйл тэр охиныг хүлээж байгааг хэлж ойлгуулаасай гэж хүсэж байна...” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.