Д.Пүрэвбадам: 15 орны циркчин гурав хоногийн дараа Монголд ирнэ

2016/03/14
Share |
Хүмүүс:
Д.Пүрэвбадам: 15 орны циркчин гурав хоногийн дараа Монголд ирнэ

“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас эхлэн долоо хоног тоглох гэж байна. “Аса” циркт болох энэхүү тоглолтод АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн чансаа өндөр 60 гаруй жүжигчин оролцох юм. Энэ талаар өнөөдөр Монгол үндэсний “Аса” циркийн гүйцэтгэх захирал, 68 дахь их аварга Д.Дагвадоржийн ээж Д.Пүрэвбадам, Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ, “Аса” циркийн “Номуун баатар” багийн хамт олон хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр “Аса” циркийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбадамаас дараах асуултад хариулт авсан юм.

-Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө юугаараа онцлог болох вэ?

-Олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн уран бүтээлчид урд жилүүдэд оролцоход үзэгчид маш их баяртай байсан. Тэд сайн ч үзүүлбэр бэлдэж ирсэн байсан. Энэ жил ч ялгаагүй тийм хэмжээний уран бүтээлчид оролцоно. Гэхдээ өмнөх тоглолтуудынхаа үзүүлбэрийг давтагдахгүйгээрээ онцлог.

-Үзэгчид циркчдийг ямар, ямар амьтантай ирж, шилдэг үзүүлбэрээ сонирхуулах бол гэж хүлээдэг. Энэ удаа ямар амьтад тоглолтод оролцох вэ?

-Таван амьтан ирнэ. Тодруулбал, араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд,  авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд. Эдгээрийн зарим нь нэлээн ховор. Тиймээс манай үзэгчдэд их сонирхолтой санагдах байх. Амьтад Узбекстан, Казахстанаас гурван хоногийн өмнө гарсан бол ирэх пүрэв гарагт Улаанбаатарт ирнэ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буйн гол ач холбогдол бол дэлхий дахинаа циркийн ямар үзүүлбэрийг сонирхож байна, түүнээс Монголынхоо үзэгчдийг дутаахгүй юмсан гэх бодлоос үүдэлтэй. Мөн 2013 оноос бид Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ гэдэг залуутай хамтарч ажиллаж байна. Учир нь циркийн урлагт зүрх сэтгэлээ чилээж явдаг энэ хүн бидний ажилд их тус болно гэж найдсаных. Найдварыг минь ч алдахгүй ажиллаж байна.

-Циркийн амьтдыг хаана байрлуулах вэ?

-Циркийнхээ дэргэд тусгай байр барьсан. Дэлхийд ховор амьтдын аюулгүй байдал, хооллолтыг ч маш их анхаарч байна. Зарим хоолыг нь Монголдоо зохицуулж байгаа бол үлдсэнийг нь ОХУ-аас авч ирсэн. Буруу хооллолтоос болж өвдөх, бэртэх тохиолдол гарвал бид хариуцана. Үнэ нь нэлээн өндөр болохоор бид ямар ч алдаа гаргах ёсгүй.

-Тэдгээр амьтанд манай улсын цаг агаар их нөлөөлөх нь мэдээж. Үзүүлбэр үзүүлж байхад нь сөргөөр үйлчлэхгүй байгаа?

-Нөлөөлөх нь мэдээж. Ялангуяа арслан маш дулаан уур амьсгалыг шаарддаг. Тиймээс бид аль болох мэргэжлийн талаас нь ажиллана. Сургагч, хөтөчтэйгээ ирэх тул чадахгүй зүйл бага гарах болов уу.  

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд Францад болсон олон улсын циркчдийн тэмцээнд танай хамт олон оролцож, олз омог арвинтай ирсэн. Тус тэмцээний талаар сонирхуулна уу?

-Их сайхан оролцсон. Зөвхөн тэр тэмцээнд биш энэ сарын эхээр Испанид болсон тэмцээн, өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын нийслэл Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгөн цом, алтан заан, баавгайн эзэн болсон.  

-Тэгвэл одоо та бүхэн ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?

-Олон улсын циркийн үзүүлбэр есөөс гуравдугаар сар хүртэл зохиогддог. Тиймээс ирэх есдүгээр сарыг хүлээж байна. Нэлээн хэдэн урилга хүлээж авсан. Тухайн үед алинд нь оролцохоо шийднэ дээ. Тэмцээн зохион байгуулах газар нь тухайн улсын циркчид рүү “Танай улсын циркчид ямар үзүүлбэртэй ирэх вэ” гэдэг. Харин бид тэрхүү үзүүлбэрээ бичлэгээр явуулж, баталгаажуулдаг.

-Манайхан олон улсын манежинд ямар төрлөөр нь ихэвчлэн оролцдог вэ?

-Уран нугаралт, хүнд жингийн төрлөөр оролцдог байсан ч, 2012 оноос акробатаар нэмэгдсэн.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bayar TSIRkd um uzeh hetsuu bolson gazar bna lee huiten biy zasah gazar unen aimaarr zasaj boldoggui l um baih daa anhaarmaar um
IP:182.160.35.83  2016-03-14 17:40:47
CHAA VAS ENE EMGEN MONGOLIIN TSIRKIIG MEDDEG BOLOO YU ICHEED BAIX YUMAA MONGOL ULS MIN YANA DAA
IP:202.179.24.212  2016-03-14 22:47:47
Анхаар Аюулгүй байдлаа сайн хангаарай даа Арслан бол тоглоом биш шүү Гэнэт үзэгчид рүү дайрах ч юм уу ямар нэгэн асуудал гарахаас л хамгийн гол нь сэргийлэх хэрэгтэй Баахан хүүхдүүд үзнэ шүү дэ
IP:103.57.92.109  2016-03-15 01:12:03
Асаанж Дагвадорж аварга ээждээ ”цирк” гэдэг тоглоом авч өгсөн юм байна. Тэгээд хааяа нэг гадаадын цирк урьж тоглуулдаг болж. Хүүхэд байхад цирк үзнэ гэхээр хөл газар хүрэхгүй баярладаг байж билээ. Одоо банк, баар, дэлгүүр хоршоо юу ч болчихсон юм бүү мэд. Лав л цирк гэсэн уур амьсгал нь мэдэгдэхгүй болсон байна лээ.
IP:203.194.114.159  2016-03-15 09:31:26
ji yamar ch bolovsrolgui humuus gej ilt yalgarah ym a huurhii...hairan saikhan tsurkiin urlag mini muhuj e.
IP:103.26.194.79  2016-03-15 09:40:10
zas orlogo uchnuun olj l bgaa baimaar ym noiliin uruu ni gerel bhgui us bhgui unen aimar hund uzwer uilchilgee uzuuldeg gazar bjiij joohon setgel gargaad anhaarmaar yum daa
IP:112.72.12.8  2016-03-15 17:38:47
hi unen setgelgui humuus ym a.......ter tanhim noil ......za bur baig gehed gerel hiigeesei
IP:202.9.41.4  2016-03-15 19:51:36
Sara Ene emee boliosoi, yanaa!
IP:98.223.4.66  2016-03-16 11:17:40
irgen haa hamagui hyn tsirk avch yvad bh ym daa mergejliin humuusni haachsiim be deee.mongoor buhniig hine gej boddog ym bhdaa mongol bolovsroltoi bolhiin tsagdt mongotei humuus ch ingej avirlahaa bolino dooo
IP:202.179.24.103  2016-03-16 14:14:23
zz baliar shunaltnuud tsirkiig butsaaj uguuchee
IP:79.82.4.112  2016-03-17 04:27:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.