Э.Цэрэн С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моелд нээлттэй асуулга хүргүүлэв

2016/03/14
Share |
Хүмүүс:
Э.Цэрэн С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моелд нээлттэй асуулга хүргүүлэв

Мүүний асуудлыг хөндсөн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг өнгөрсөн баасан гарагт С1 телевизээр гарах байсан боловч гараагүй.

 

Энэ талаар Tseren Enebish өөрийн цахим хуудсандаа “Өдөржин түгшсэн би Мөнхбаясгалан дээр ирлээ. Тэрбээр бидний нэг сарын ажил хөдөөнийхөнд хүрэхгүй нь.

 

С1-ыг дээрээс хаасан. Хэн гэдгийг хэлэх боломжгүй гэсэн тайлбар тавьж.Мөнхбаясгалан олон хүн рүү зэрэг гуйж ярихыг би өөрийн чихээр сонсов. Гутрав. Бид “youtube”-д байршуулж байгаа ба тун удахгүй цагийн дараа түгээнэ” хэмээн бичсэн юм.

 

Хэдийгээр тус нэвтрүүлгийг эфирт гаргаагүй ч “Монгол дахь мүүн ажиллагаа” 1, 2 гэсэн бичлэгүүд “youtube”-д орж маш олон хүнд хүрсэн юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн “Монгол дахь Мүүний ажиллагаа” эрэн сурвалжлагын нэвтрүүлгийг “С1” телевиз гаргахгүй болсонтой холбогдуулан Э.Цэрэндолгор тус телевизийн гадна өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж, С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моелд нээлттэй асуулга хүргүүлэв. Түүний асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна 

 

 

С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моел танаа:

 

Нээлттэй асуулга хүргүүлэх нь:

 

Иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй Мүүний гаж урсгалын тухай анх шүгэл үлээж, Монгол Улсад маш далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, гүрэн дамжсан Харгис урсгалын сүлжээг илчилсэн билээ.

 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэн Э.Цэрэндолгорын шүглийн араас сурвалжлага хийж "Цензургүй сурвалжлага -Монгол дахь Мүүн ажиллагаа" нэвтрүүлгийг багагүй хугацаанд бэлтгэж тус нэвтрүүлгээ 2016 оны 3 сарын 11,12-ны орой 22:00 цагт танай ТВ-ээр гаргахаар зарлагдсан.

 

Гэвч С1 Телевизийн удирдлага энэхүү нэвтрүүлгийг техникийн шалтгааны улмаас гаргах боломжгүй болсон гэж олон нийтэд тайлбар тавьж, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд дээрээс гаргаж болохгүй гэсэн даалгавар авснаа мэдэгдсэн. Олон нийтийг талцуулж төаөрөгдүүлсэн энэ тайлбарт Иргэн Б.Цэрэндолгор миний бие бичгээр, тодорхой хариу тайлбар авмаар байна.

 

Яагаад С1 олон нийтийн өмнө таниулан мэдэх үүргээ үл биелүүлэн хэн гэдэг эрхтэн дархтанаас болж хаалгав? Ямар дарамт ирэв? Танай С1 ТВ-ийн хөрөнгө оруулалтыг хэн хэн ямар хувиар эзэмшдэг вэ? УИХ-ын гишүүн Х.Баттулга эзэмшдэг гэх яриа байна. Тийм бол Х.Баттулга гэх хүн ямар оролцоотой болохыг хэлж өгнө үү?

 

Иргэн Э.Цэрэндолгор миний Монголын ирээдүй хойч үеийг сэрэмжлүүлсэн энэ асуудал хурцаар тавигдаж, нийгэмд түгшүүр төрүүлж, тодорхой бүлэг хүмүүс миний хийх тэмцлийг УИХ-ын Х.Баттулга гэх гишүүнтэй холбох боллоо.

 

Ийм талцал өрнүүлэхэд үнэнийг боон хаагдуулсан, өдүүлсэн танай С1 буруутай гэж иргэн миний бие үзэж байна. Иймээс танай ТВ-ийн удирдлага дээрх асуултнуудад албан ёсны хариу тайлбараа өнөөдөр бичгээр өгнө үү.

 

Үндсэн Хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх чөлөөг С1 ТВ ямар учраас хаав? С1 ТВ Мүүний гаж урсгалаас санхүүждэг үү? Даваа гарагт / 2016.3.14/ "Цензургүй яриа" шууд нэвтрүүлэг гарч олон нийт Насанбаяр Цэрэндолгор нарын үнэнийг өчсөн мэдээлэл иргэдэд хүрэх үү? Асуултын хариултыг дээр дурдсан хугацаанд өгөхийг хүсье.

 

Хүндэтгэсэн Монгол Улсын Иргэн Э.Цэрэндолгор 2016 оны 3 дугаар сарын 14 өдөр

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.