Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7” наадам болно

2016/03/15
Share |
Хүмүүс:
Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7” наадам болно

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам тун удахгүй энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох гэж байна. Энэхүү наадам нь СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсаны  нэрэмжит бөгөөд энэ жил тус сургуулийн 20 жилийн ойтой давхацан олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

            Оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвх оролцоог нэмэгдүүлж, оюутнууд бүтээлээрээ дамжуулан бие биеэсээ туршлага судлахад дэмжлэг болж, ажил олгогч, хөрөнгө оруулагчдад оюутнуудын бүтээлийг сурталчилж, ур чадварыг нь таниулдагаараа энэхүү наадам онцлогтой юм.

            Наадмын номинаци энэ жилийн тухайд нилээд өөрчлөгдөж дараах чиглэлүүд оюутнууд бүтээлээрээ өрсөлдөх боломтой. Үүнд

~        Телевизийн шилдэг бүтээл

~        Радиогийн шилдэг бүтээл

~        Шилдэг богино хэмжээний кино

~        Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл

~        Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

“Анхны бүтээл-7” наадамд оролцох хүсэлтэй оюутнууд энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл www.sbm.msuac.edu.mn вэб сайтаас мэдүүлгийн хуудас татан авч msuac.sbma@gmail.com цахим хаяг руу илгээх бөгөөд бүтээлийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авах юм байна.

            Нэгэн таатай мэдээ нь “Анхны бүтээл-7” наадмын шагналын сан урьд жилүүдийн наадмаас огцом өссөн гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.