Гадны хэвлэлүүд Монгол туургатны шатрын анхдугаар тэмцээнийг онцолжээ

2016/03/16
Share |
Хүмүүс:
Гадны хэвлэлүүд Монгол туургатны шатрын анхдугаар тэмцээнийг онцолжээ

Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг Монголын Шатрын Холбоотой хамтран энэ сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Монгол Туургатны Шатрын Анхдугаар тэмцээнийг гадны хэвлэл мэдээллүүд онцолжээ.  Тодруулбал, ОХУ-ын хэвлэлүүд энэхүү тэмцээний талаар нийтэлсээр байгаа юм. “Өнөөдөр буюу 2016 оны 3 сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Туургатны Шатрын Анхдугаар тэмцээн эхэллээ.  Энэхүү тэмцээн нь роунд робин тэмцээн бөгөөд (эрэгтэй болон эмэгтэй төрөл) Монгол улсаас төрөл тус бүрт 4 тамирчин, бусад оролцож буй улс тус бүрээс(Өвөр Монголын Өөртөө засах орон, Бүгд Найрамдах Тува, Буриад мөн Халимаг улс) төрөл тус бүрт 1 тамирчин оролцож байгаа аж

Тус тэмцээн нь 3 сарын 13 с 3 сарын 21 ний хооронд Чингис Хаан зочид буудалд явагдах юм.  Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг Монголын Шатрын Холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээний тэргүүн байранд орсон тамирчин 4500 доллар буюу 9 000  000 төгрөг авах юм. Зохион байгуулагч байгууллагын гол зорилго нь Монгол Туургатан улсуудын дунд шатрын тэмцээнийг түгээн дэлгэрүүлэх, шатарчдын түвшинг ахиулах мөн түүнчлэн Монгол туургатан улсуудыг нэгтгэх зорилгыг агуулж байгаа аж.3 сарын 14 нд Чингис Хаан зочид буудлын Хурлын танхимд техникийн зөвлөгөөн болж өнгөрлөө. Монголын Шатрын Холбооны Дэд Ерөнхийлөгч мөн Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийн гишүүн Ноён Пүрэвийн Жигжидсүрэн бүх хуран цугларсан оролцогчиддоо мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу зохион байгуулагчид, арбитрууд мөн шатарчдыг танилцууллаа. Тэрээр Монголд шатрын тэмцээнийг түгээн дэлгэрүүлэх мөн  Монгол Туургатан улсуудын хоорондох спортын харилцааг хөгжүүлэхэд тусалж буй энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх оролцогчиддоо баярласан талархсанаа илэрхийлсэн юм.

 

Тэмцээний Ахлах Арбитр Ноён Жамбалдоо овогтой Лхагва ерөнхий журмын дагуу гол оноонуудыг тэмдэглэж авч байсан юм. Оролцогч тус бүр эхний өргийг эхлүүлэх оноогоо номын хамт бэлгэнд авсан юм.Нээлтийн үйл ажиллагаа нэгдүгээр өргийг эхлүүлэхийн өмнө болсон ба Улсын Их хурлын гишүүн Ноён Дэмбэрэл тэмцээний онцлох зочин байлаа.  Тэрээр  Монгол Туургатны энэхүү тэмцээнд улс болон нутаг нутгаас хүрэлцэн ирж оролцож буй оролцогчиддоо баяр хүргэсэн билээ. Тэрээр хэлэхдээ Монгол улс олон улсын тэмцээн зохион байгуулж байна энэ удаад шатрын тэмцээн зохион байгуулж байгаад бахархах сэтгэгдэл төрж буйгаа илэрхийллээ.Монголын Шатрын Холбооны гишүүд, Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийн гишүүд мөн бусад хүндтэй зочдыг тэмцээний нээлтийн үеэр танилцуулсан юм. Бүгд Найрамдах Тува улсын төлөөлөгчид зохион байгуулагчдад бэлэг дурсгалын зүйлийг гардуулсан бөгөөд Монгол туургатан улсуудын дунд  тэмцээн зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд энэ нь Монголчуудын дунд шатрын спортыг хөгжүүлэх томоохон алхам боллоо гэж дүгнэсэн юм.Тэмцээний нээлтийн үеэр хөгжимчид өөрсдийн үндэсний хөгжмөө тоглож хөөмийг хүрэлцэн ирсэн хүмүүст тоглож толилуулсан юм.

 

Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд  Монголын Төрийн дуулал мөн  Дэлхийн Шатрын Холбооны дуулал эгшиглэсэн билээ. Тэмцээний 1-р өрөг нээлтийн үйл ажиллагааны дараа шууд эхэлсэн юм.

 

Тэмцээнтэй холбоотой мэдээллүүдийг доорх хаягаас:

 

http://www.mongolchess.mn/naadam/man/tfd.htmhttp://paparatsi.mn/tum -с  гэрэл зурагнуудыг харах боломжтой” хэмээн нийтэлжээ. 

 























Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ixdzmfbp , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=11uar79h lgpwgfEi7uhgJyX3bjAirprFQ , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1H24z4Q2 uH-eznev7CRpQk-CvTrh37Bqj , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=19WqAFyn jHhnb5xA6uF97hM4wK3NLIn3C ,
IP:178.57.67.186  2018-12-14 12:18:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.