Агуулахад хуримтлагдсан хий хүний аминд хүрчээ

2016/03/18
Share |
Хүмүүс:
Агуулахад хуримтлагдсан хий хүний аминд хүрчээ

Төв аймгийн Жаргалант суманд ногооны агуулах руу ороод золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-нд тус сумын иргэн Б удаан хугацаагаар ороогүй, газар доор байрлалтай ногооны агуулах руу орсны улмаас битүү орчинд хордсон агаарт цохиулж амиа алдсан байна.

Харин түүнтэй хамт орсон Б, Э нар бохирдсон агаараар амьсгалсан ч амь насанд нь хүрээгүй бөгөөд одоо тэд Улаанбаатарт эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч, ахмад М.Нансалмаагийн хэлснээр ногооны агуулах, зоорийг стандартын шаардлагад нийцүүлэн бариагүйгээс дээрх хэрэг гарсан байна. Иймд иргэд агуулах, зоориныхоо аюулгүй байдалд ихээхэн анхаарч, агааржуулагч суурилуулах шаардлагатайг санууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/67394.shtml#sthash.GGqawlrw.dpuf
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.