Ой гарантай охиноо зочид буудалд орхиод явжээ

2016/03/21
Share |
Хүмүүс:
   Ой гарантай охиноо зочид буудалд орхиод явжээ

Өнгөрөгч амралтын өдөр зочид буудлын өрөөнд нялх хүүхдээ орхин явсан хэрэг гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах нэгэн зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан байна. Буудлын өрөөнд орхигдсон охин нэг ой дөрвөн сартай бөгөөд охиныг төрсөн ээж нь зочид буудлын өрөөнд орхижээ. Цагдаагийн алба хаагчид эл хэрэг дээр шуурхай ажилласны үр дүнд охины ээж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 33 настай О гэгч эмэгтэйг олж тогтоосон бөгөөд охиныг одоогоор Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.