“15 раунд” нэвтрүүлэг дараагийн оролцогчидоо дууджээ

2016/03/22
Share |
Хүмүүс:
“15 раунд” нэвтрүүлэг дараагийн оролцогчидоо дууджээ

Та худалч биш бол, та хулгайч биш бол гэсэн ширүүхэн асуулгатай “15 раунд” нэвтрүүлэг анхны дугаараараа үзэгч олонтой уулзаж олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус нэвтрүүлгийн дараагийн дугаар энэ долоо хоногийн пүрэв гарагт “SMART4К”сувгаар гарахаар товлогдоод байгаа аж. Ингэхдээ нэвтрүүлэгт оролцох оролцогчидоо дуудаад амжжээ. Нэрнээсээ эхлээд л хүмүүсийн овоо хараанд онилогдож, анхны дугаараа дуучин Нара буюу М.Нарантуяаг оролцуулж шуугиан тарьсан тус нэвтрүүлгийн дараагийн дуудсан хүмүүс УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар аж.  Ямартаа ч эдгээр хүмүүсээс хэн нь орохыг мэдэхгүй ч дараагийн дугаарыг хүлээх л үлдээд байна. Зоригтой эхэлж, зоригтой дугарч магтаал, шүүмжлэлд зэрэг өртөөд байгаа тус нэвтрүүлгийн дараагийн дугаарыг та пүрэв гарагт шууд эфирээр хүлээн авч үзээрэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.