Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Өнгөрсөн зун боловсролоо дээшлүүлэхээр Сингапур улсад сурсан топ модель Д.Пүрэвсүрэн ойрын үед хичээл номдоо шамдахаас гадна Монгол руу утас цохидог завгүй ажилтай болжээ. Тэрээр экс нөхөр Ц.Мянганбаяртайгаа холбоо барьж чадахгүй байгаа учир дотны найзууд руугаа утас цохин, экс нөхрийнхөө утасыг холбогдож байгаа үгүйг шалгаад өгөөч хэмээн гуйх болсон байна. Ингэхдээ дугаараа нууцлах юм уу, эсвэл нөхрийнхөө огт танихгүй дугаараас дохиж үзэхийг найзууддаа анхааруулж байгаа аж.
Топ модель маань Гоёл наадмын үеэр эх орондоо ирэхдээ охиноо аваад буцсан. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Сингапурт буцаж очсоноос хойш экс нөхөр нь ийнхүү түүнээс сураг тасарч, залгах бүрт нь утас нь холбогдохгүй байгаа аж.
www.factnews.mn