Намайг ч гэсэн баривчлаарай

2016/03/22
Share |
Хүмүүс:
Намайг ч гэсэн баривчлаарай

Ойрын өдрүүдэд Х.Баттулгын туслахууд болох хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг баривчилсан хэрэг гарсан билээ. Энэ тухай олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Харин "Монгол дахь Мүүн ажиллагаа" сэдвээр Цензургүй сурвалжлага хийж дээр, дооргүй хөдөлгөсөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "намайг ч гэсэн бариарай" хэмээн Х.Баттулгыг дэмжиж байгаагаа өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

Тэрээр "Х.Баттулгын ажилчид хийгээд хамтран зүтгэгчдийг нь хоморголон баривчилж эхэллээ. Олны хэлдгээр Женко Х.Баттулга нь Тавантолгойг "Энержи ресурс"-ын хятадуудын өрөнд өгөх булхайг илчилж, Монголчуудыг өөрсдөө бүтээж, хийх нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулахын төлөө зүтгэсээр ирсэн. Монгол хүн ажилтай байж Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголын баялгийг ард түмэн нь эзэмших ёстой гэсэн Х.Баттулгын үзэл бодлыг ард түмэн дэмжсээр ирсэн. Гэтэл энэ бүхэн эрх баригчдад таалагдсангүй. Одоо түүний нарийн бичиг, бүр хувийнх нь компанийн захирлыг ч баривчлав. Бүр байчихаад Ардчилал сониныхныг хүртэл Эрүүгийн цагдаад дууджээ. Хэрэв Х.Баттулгыг дэмждэг түүнтэй хамтарч ажилладаг бүхнийг толгой дараалан баривчлахаар шийдсэн бол намайг ч бас бариарай. Учир нь би түүнийг дэмждэг. Тиймээ, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Намайг Ирвэс хамгаалах сангийн биологч талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны тухай нэвтрүүлэг хийхэд, мөн саяхан хийсэн "Монгол дахь Мүүн ажиллагаа" нэвтрүүлгийг ч Х.Баттулгын захиалгаар хийсэн гэж мушгин гуйвуулж байна. Би тэгж бичигсдээс ам асууя. Та нарынхаар бол Сүмбээ агсан алагдсан нь зөв байх нь ээ. Түүний хэргийг илрүүлэхгүй хаях нь зүйтэй гэж нэвтрүүлэг хийх ёстой байв уу. Мүүний гаж урсгалаар ард түмэн тархиа угаалгаж амьдаараа газарт булуулж, охид бүсгүйчүүд минь Солонгост зарагдаж, эцэг эхээсээ урваж, үхсэн харь хүнийг шүтэж, боолын хөдөлмөр эрхлэх нь зөв юм уу. Хэрэв энэ бүхнийг би зөв гэж нэвтрүүлэг хийсэн бол өдийд өчнөөн сайхан амьдрах байсан уу. Тэгвэл үгүй. Би тийм нэвтрүүлэг хийж чадахгүй. Ер нь эдгээр нэвтрүүлгийг Х.Баттулга захиалж хийлгэсэн бол бүр ч сайн байхсан. Тэр сайн зүйлийг захиалсан болж таарна даа. За тэгээд сэдвээсээ халихад би ч бас тэр Тавантолгойг хятадуудад өгөхийг чинь эсэргүүцэж, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолборыг дэмжиж, бичиж, ярьж байсан хүн. Намайг ч бас баривчлаарай. Эмэгтэйчүүдийг баривчлах ёстой юм бол намайг нэг тоонд нь аваад яваарай. Х.Баттулгыг дэмждэг олон хүн Монголд бий. Тэднийг бас толгой дараалан баривчлах уу. Энэ чинь ардчилал бишээ найзууд аа. Энэ бол аймшиг. Ганц хүний дарангуйлал тогтож байгаагийн илрэл. Н.Энхбаярын үед ч ийм байгаагүй юм шүү" хэмээжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ýêñòàçè â êèåâå обход легал рс купить крисы Сегежа темпалгР¸Ð½ отзывы наркотиРºÐ¸ купить как Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð¸Ñ‚Ñ Œ лсд от доб Hard Disk Low Level Format Tool СвоевреР¼ÐµÐ½Ð½Ð¾ÑÑ‚ÑŒ и Ñ‚Ð¾Ñ‡Ð½Ð¾ÑÑ‚Ñ Œ проверкР¸ слюны на наркотиРºÐ¸ попперс купить в омске êàê èñêàòü çàêëàäêè ñîëè как Ñ€Ð°Ð·Ð¾Ð³Ð½Ð°Ñ ‚ься под ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ ŒÑŽ закладкР¸ героина екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ а29 что это купить Хмурь Жуков нарко розыскнР°Ñ служба собак купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ соли тверь купить Пятку ЗаволжсРº купить Мет Ð”Ð¸Ð²Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº çàêëàäêè ñïàéñà ìîñêâà закладкР¸ в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Дюртюли купить Марка Тосно форум экстази купить россыпь в Чусовой Купить закладкР¸ шишки в СалехарР´Ðµ купить банковсРºÑƒÑŽ карту на чужое имя марки lsd купить ñðîê çà çàêëàäêó ñïàéñà купить наркотиРºÐ¸ москва salvia divinorum купить что будет если Ð¿Ð¾Ð½ÑŽÑ…Ð°Ñ‚Ñ Œ бензин купить Орех Бодайбо купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ занакс таблеткР¸ закладкР¸ спайс в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ амфитомР¸Ð½
IP:146.185.204.130  2018-01-02 06:55:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.