Шуурхай мэдээ: УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ш.Түвшинжаргал өлсгөлөн зарлалаа

2016/03/23
Share |
Хүмүүс:
Шуурхай мэдээ: УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ш.Түвшинжаргал өлсгөлөн зарлалаа

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамт ажиллаж байсан ойр дотнын хүмүүс болон охин компанийн захирлыг нь баривчилсан үйл явдал ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн захирал, хоёр нягтлангийнхаа хамт баривчлагдаад буй. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчлэн шалгаж байгаа. Ш.Түвшинжаргалын хувьд ой гурван сартай хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь хатгаатай байгаа ээжийгээ байхгүй өдрүүдэд маш их уйлж байгаа тухай нөхөр нь хэвлэлийнхэнд хэлсэн. Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээлэлээр Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаа гэнэ. Тэрээр хүүхдээ санан хөх чинэрэн хагарч, биеийн байдал тааруу байгаа бөгөөд хөхнөөсөө гарч амжаагүй бяцхан хүүхэд нь маш хэцүү нөхцөлд байна. Бид эргэн мэдээллэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.