“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолтонд оролцох амьтдыг авчирчээ

2016/03/24
Share |
Хүмүүс:
“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолтонд оролцох амьтдыг авчирчээ

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,  Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү тоглолтод АНУ, Франц, Англи, Испани, БНХАУ, ОХУ, Узбекстан, Казакстан, Бельги, Бразиль, Өмнөд Африк, Монгол улс зэрэг 15 орны, олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт 60 гаруй жүжигчин оролцох юм. Тэгвэл тоглолтонд оролцох амьтдыг авчирчээ. Тодруулбал Казакстан улсын Астанагийн циркийн жүжигчин, удам дамжсан амьтан сургагчид болох Өселбаева /Тунгалаг/, хүү Мухтар нар араатны хаан арслангуудтайгаа, Узбекстаны амьтан сургагч, жүжигчин Рамис Шагаев Чарли нэрт лам гөрөөс, Люси нэрт сармагчин болох тэдэнтэй хамт тоглох өхөөрдөм хөөрхөн пони буюу одой морьд, сармагчингууд, тоомсог морьд зэрэг амьтадын хамт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Узбекстаны амьтан сургагч, жүжигчин Рамис Шагаевтай товч ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд энэ тоглолтонд ямар амьтадтай оролцож байгаа талаараа манай уншигчдад сонирхуулна уу?

-Баярлалаа. Би энэ тоглолтонд гурван сармагчин, хоёр одой морь, нэг лам гөрөөстэй оролцохоор ирсэн.

-Амьтад ямар үзүүлбэр үзүүлэх бол?

-Одой морьдын хувьд хэвтэх, босох, хоёр хөл дээрээ явах гэх мэтийн арай хөнгөн үзүүлбэр үзүүлнэ. Харин сармагчингуудын хувьд байгалиасаа маш их хөдөлгөөнтэй, аливаа зүйлийг хурдан сурдаг амьтан учраас ихэвчлэн жонглёрын төрлийн үзүүлбэр үзүүлэх юм.

-Амьтдаа хэдий хугацаанд сургав?

-Сармагчингуудыг ихэвчлэн 1-2 жилд сургаж байж манеженд гаргадаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд Америк тэмээ гэгддэг Австралийн лам гөрөөс их аймхай, халирамхай амьтан учраас сургахад хэцүү гэж ярьсан юм.

Энэхүү тоглолт хэдийгээр гурав дахь жилдээ зохиогдож байгаа хэдий ч оролцож буй жүжигчдийн бүрэлдхүүний хувьд жил бүр 100 хувь шинэчлэгддэг гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Тухайлбал олон улсын тэмцээний 3 алт, нэг мөнгөн медальт Хятад улсын жүжигчний сул утсан дээрх тэнцвэр, 3 мөнгөн цомын эзэн гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний үзүүлбэр зэрэг олон гайхалтай үзүүлбэрүүд тоглогдох юм.

цирк4

цирк2

tsalbar

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñîëè â ìñê НаркотиРº морфин Еси соли Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ГулькевР¸Ñ‡Ð¸ ВладикаР²ÐºÐ°Ð· гашиш, за как купить спиды по закладкРµ Купить КристалР»Ð°Ð¼Ð¸ Ментола оптом из Китая сигналиР·Ð°Ñ‚Ð¾Ñ€ превышеР½Ð¸Ñ скоростР¸ купить купить споры псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ñ… грибов Купить закладкР¸ трамадоР» в Ярцеве ÐŸÐ¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия употребР»ÐµÐ½Ð¸Ñ галлюциР½Ð¾Ð³ÐµÐ½Ð½Ñ‹Ñ… грибов | ЭнциклоР¿ÐµÐ´Ð¸Ñ грибов çàêëàäêè ñîëè â ñàìàðå купить Пекс Обнинск купить Ляпка Холмск Купить трамадоР» в Скопин соль наркотиРº закладкР¸ клей холодноР³Ð¾ приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ñ для Ð³Ð¾Ñ„Ñ€Ð¾ÐºÐ°Ñ €Ñ‚она Купить Кокаин в ТырныауР· купить порошок jwh закладкР¸ фена в крыму êàê â òîð áðàóçåðå äîáàâèòü çàêëàäêó экстази купить в уфа спайс закладкР¸ таганроР³ где купить экстази спб купить МЁД Зверево ДедовскР°Ñ берданкР° Купить закладкР¸ россыпь в Клине купить ганжу купить ЛСД ТемникоР² çàêëàäêè ñîëè â íîâîêóçíåöêå Купить Шишки ак47 в Усть-Лаб
IP:5.101.219.249  2018-01-08 19:13:56
best pron 9VOdPg Im thankful for the article.Really thank you! Much obliged.
IP:89.28.10.242  2018-12-21 18:07:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.