”Ядуугийн зовлон 2” кино хүлээлт үүсгэж байна

2016/03/25
Share |
Хүмүүс:
  ”Ядуугийн зовлон 2” кино хүлээлт үүсгэж байна

Монголын киноурлагт шинэ шинэ ололт амжилтууд нэмэгдсээр үүний зэрэгцээ уран бүтээлийн чанар чансаа сайжирч байгаа. Нэг үеэ бодвол кино театрын сонголт, үзэх киноны сонголт ч арвин болж, үзэгч юу хүснэ түүнийгээ л сонгодог болсон цаг үе. Тэгвэл уран бүтээлчид ч мөн адил үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээл гаргахын тулд ажилласаар л байна. Одоогоос хориод жилийн өмнө “Ядуугийн зовлон” нэртэй уран сайхны кино гарч өнөөдрийг хүртэл олны ярианы сэдэв байсаар байгаа нь уран бүтээлийн чанар чансаа, үзэгчдэд хүрсэн байдлыг илтгэдэг. Харин тус киноны хоёрдугаар анги тун удахгүй гарах гэж байгаа бөгөөд киноны зураг авалт аль хэдийнээ хийгдэж дууссан байна. “Ядуугийн зовлон-2” УСК өмнөхөөсөө илүү айдас хүргэм үйл явдлуудаар дүүрэн байх бөгөөд нэгдүгээр ангиасаа хол илүү чанартай сайн уран бүтээл болсон гэдгийг кино багийнхан амлаж байгаа юм. Ямартаа ч тун удахгүй нээлтээ хийх “Ядуугийн зовлон” УСК үзэгчдийн дунд маш их хүлээлтийг үүсгээд байгаа бөгөөд киноны үйл явдал хэрхэн өрнөх нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаад байна. Тус киноны продюсераар жүжигчин Д.Хүрэлхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа бөгөөд гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Ц.Алдармаа, А.Адилцэцэг, Д.Хүрэлхүү нар тогложээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!