Хүмүүс: |
Байсгээд л дуулиан шуугиан дэгдээж олны овоо хараанд аль хэдийнээ онилогдоод авсан шилэн хочит МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл улсынхаа ерөнхийлөгчөөс үзэг хүртэл бэлгэнд аваад амжээ. Түүний шилэн дуранд өртөөгүй хүн, хөндөгдөөгүй сэдэв ч ховорхонд тооцогддог гэнэ шүү. Төрийн тэргүүнээ хүртэл баалаадахдаг энэ эр өнгөрөгч пүрэв гарагт болсон жиргээчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөрийн үзгийг нь бэлгэнд авсан гэнэ. “Цогоо минь мохож болохгүй, цуцаж болохгү, Шилэн дансны тухай хуулиар сайн ажиллаарай” гээд энгэрээсээ үзгээ авч бэлэглэсэн байна.