Хүмүүс: |
Өнгөрөгч долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн ордонд байхад нь байцаалт өгөхийг шаардсан бичгийг АТГ-аас хүргүүлээд байсан. Тэгвэл Н.Энхбаяр өнгөрөгч баасан гарагт БНСУ-ыг зорьжээ. Түүний хилээр гарах эрхийг нь хориглоогүй бөгөөд АТГ-ын мэдүүлгийн хариуг өгсөн даруйдаа ийнхүү Сөүлийг зорьсон байна. Тэрбээр эмчилгээгээ үргэлжлүүлэн хийх шаардлагатай болсон бөгөөд сонгуулийн өмнө эргэн ирэх байх гэсэн таамгийг үлдээгээд явлаа.