Ард түмний хүү Билгээд туслая

2016/03/28
Share |
Хүмүүс:
Ард түмний хүү Билгээд туслая

TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг.

 

Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч шинэ оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул арга буюу эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд хийлгэсэн эмчилгээ нь үр дүн муутай байсан уу, эхнэрийнх нь бие тэгтлээ сайжраагүй бололтой.

 

Мөд ажилдаа орохгүй гэдгийг нь мэдсэн салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. Энэ тухай албан ёсны мэдээллийг “Шилэн” Цогоо анхлан дэлгэж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэлээ. Харин авьяаслаг сэтгүүлч залууг санагалзсан үзэгчдийнх нь урам хугарч “Энэ нэвтрүүлэг ч ёстой брэнд болж чадсан даа. Одоо тэгээд битүү хамарт, бөөрөнхий хэлт хоёрын ачаар цагийн гарз болох юм байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.