Гудамжинд дуулдаг эмэгтэй сайхан сэтгэлт эмчийн ачаар шүдтэй болжээ

2016/03/30
Share |
Хүмүүс:
Гудамжинд дуулдаг эмэгтэй сайхан сэтгэлт эмчийн ачаар шүдтэй болжээ

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын асрамжинд байдаг энэ эмэгтэйг ихэнх хүмүүс гудамжинд дуулж багахан мөнгө олж байснаар нь мэдэх байх. Ихэвчлэн их сургууль, томоохон дэлгүүрийн өмнө дуулж зогсдог байсан түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй учир өдийг хүртэл тогтсон ажил, тохитой орон байргүй амьдарч байсан гэдэг.

Харин тус байгууллагын анхаарал халамжинд орсноор амьдрал нь тогтож, уран бүтээлээ өөрсдийн хүрээнд сонирхуулах болсон түүний талаархи мэдээлэл цахим ертөнцөд олон хүнийг уяраасан юм. Мэргэжлийн дуучдаас ч илүү уянгалаг сайхан дуулах энэ эмэгтэйд туслахыг хүссэн олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлж байсан бөгөөд саяхан нэгэн буянтай үйл явдал тохиожээ.

Тухайлбал, нэгэн шүдний эмнэлгийн захирал гэгдэх эмч залуу мөнөөх эмэгтэйд үнэ төлбөргүй эмчилгээ хийснээр бүрэн бүтэн шүдтэй болгож өгсөн байна. Ийнхүү эрүүл мэнд, гоо сайхныг нь эргүүлэн олж өгсөн буянтай залууд тэрбээр баярлаж талархсанаа илэрхийлэн цаашид олон сайхан дуугаа сонсогч түмэнд хүргэхээ амлажээ.

zone.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.