С.Жавхлангийн малчдад илгээсэн өвсийг дундаас нь заржээ

2016/03/31
Share |
Хүмүүс:
С.Жавхлангийн малчдад илгээсэн өвсийг дундаас нь заржээ

МУГЖ дуучин С.Жавхлан 13 жилийн дараа МУГЖ дуучин Т.Баясгалантай дахин хамт тайзнаа гарч “Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолтын зорилго нь өвөлжилт хүндэрч, цас зудын байдалтай байгаа малчин түмэндээ хэрэгцээтэй өвс тэжээлийг нь бэлтгэж өгөх байсан. Тэд ч зорилгодоо хүрч тоглолт нь үзэгч дүүрэн байж, ирсэн олон түмэн ч сэтгэлийн хандиваа өргөж нийслэлийн төв талбайгаас малчид руу илгээмжээ илгээсэн. Харин өнөөдөр дуучин С.Жавхлангийн сэтгэл гундуухан сууж буй зураг цахим сүлжээнд тархсан юм. Учир нь тэрээр хандивын тоглолтын орлогоор худалдан авч малчдад илгээсэн өвс тэжээл нь очих ёстой эзэндээ хүрэлгүй замдаа зарагдсан тухай сонсоод ийн халаглажээ.  

Түүний тоглолтыг зохион байгуулахад гар бие оролцсон найруулагч Д.Галхүү өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ээ ямар өөдгүй юм бэ! Энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулая гэж урилаагүй шүү дээ. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэж сонслоо. Сонссон зүйлдээ итгэхийг хүсэхгүй урам хугарч сууна .Хандивыг эзэнд нь хүргэж өгөх үүрэг авсан Онцгой байдлын газар, Засгийн газар даанч яавдаа” хэмээн бичжээ. 

эх сурвалж: photonews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.